ШҮҮЛТҮҮР
Шүүлтүүр нь хатуу, шингэн эсвэл хий эсэхээс үл хамааран хольцыг шүүж авдаг. Таны автомашины шүүлтүүрийн системийн бүтээмжийг байнга шалгаж, эдэлгээ, аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг. Зориулалтаас хамааран шүүлтүүр нь зорчигч, автомашин, байгаль орчинд бүхий л талаараа ээлтэй байдгаараа ашиг тустай.
Бүхээгийн шүүлтүүр
Халаалт эсвэл агаар хянахсистемийн хоолойгоор автомашинд орж ирдэг агаарыг цэвэрлэнэ. Тоос, тоосонцор, бусад бохирдуулагчийн эсрэг идэвхтэй хамгаалдаг.
Агаар шүүгч
Агаараар дамждаг тоосноос автомашины хөдөлгүүрийг хамгаалж, шаталтын процесс бохирдохоос сэргийлнэ.
Тосны шүүлтүүр
Энэ нь хөдөлгүүрийн тосыг тасралтгүй мөчлөгөөр цэвэрлэж, Хөдөлгөөнт эд ангийн элэгдлээр үүсдэг бүх хольц, хатуу хэсэг, шаталтын үлдцийг шүүдэг.
Дизель шүүлтүүр
Чанарыг нь сайжруулж, хөдөлгүүрийг бүрэн хүчин чадлаар ажиллуулахын тулд түлш дэх хатуу эсвэл шингэн хольцыг шүүдэг.