Jeep® Compass аюулгүй байдал ба аюулгүй хамгаалал

Бэхэлгээ

Бат бөх арлыг өндөр тэсвэртэй ган болон бусад дэвшилтэт материалтай нэгтгэн зорчигчийг хүрээлсэн хамгаалалт бүхий үүрийг бий болгодог. Зорчигчид хамгийн боловсронгуй ослын дэрний системийн нэг болох долоон стандарт ослын дэрээр хамгаалагддаг. Жолооч болон урд талын зорчигчийн ослын дэрнүүд тухайн зорчигчийн жин, өндөрт тохирсон хүчээр задрах гурван-түвшний системтэй.

Reinforcing

Хамгаалалт

Цаг агаар, дулааны хэм, газар зүйн байдал зэрэг нь туулах замд хэрхэн нөлөөлөхийг таамаглах аргагүй. The All-New Compass нь стандарт болон нэмэлт аюулгүй хамгааллын тоноглолуудаар тоноглогдсон бөгөөд эдгээр нь замын нөхцөл байдлыг дүгнэх, автомашины ажиллагааг тохируулах болон жолооч хяналтыг гартаа байлган аюулгүй зорчиход тусална. Электрон тогтворжилтын хяналт нь түгжилгүй тоормос болон зүтгүүрийн хяналтын системийг нэгтгэн өгөгдсөн мэдээлэлд цаг тухайд нь дүн шинжилгээ хийж жолоочийг хүссэн газраа хүрэхэд нь тусалдаг.

LaneSense® эгнээ хадгалахад туслах систем нь автомашин эгнээнээс гарахад анхааруулга өгнө

Тус нэмэлт систем нь эгнээний хязгаар хүртэлх зайг хэмжинэ. Хэрэв санамсаргүй байдлаар эгнээ шилжих бол танд дохио өгч машиныг буцааж эгнээнд нь оруулна.

Идэвхтэй тоормослох замаар урагш мөргөлдөхөөс сэргийлэх анхааруулга.

Тус нэмэлт систем нь машины урд саад тулгарч болзошгүй нөхцлийг мэдэрч дохио өгнө. Хэрэв та хариу үйлдэл хийхгүй байвал систем автоматаар тоормосолно.

Урьдчилан сэргийлэлт

Аюулгүй эгнээ байр солих нь зам дээрх бүх хүмүүст хэрэгтэй. Нэмэлт үзэгдэх орчин муу газрын хяналтын систем дэх мэдрэгч нь таны автомашины хоёр талын эгнээг нэг бүрчлэн шалгаж, үзэгдэх орчин муу хэсэгт тээврийн хэрэгсэл мэдрэгдсэн тохиолдолд гэрэлтдэг таних тэмдэг болон сонсогдохуйц дохиогоор танд мэдэгдэнэ.

Safeguarding

ANTICIPATING

Түлхүүргүй нэвтрээд хөдлөх™ болон нэмэлт идэвхгүй нэвтрэх

Таагүй цаг агаартай үед түлхүүр хайж сандчих хэрэггүй боллоо. Түлхүүр танд ойрхон байгаа тохиолдолд хаалганы аль нэг бариулыг татсанаар машинаа онгойлгох боломжтой. Хөдөлгүүрийг асаахын тулд тоормос дээр гишгэнгээ Start/Stop товчийг дарахад л болно.

Автомат их гэрэл

Тус нэмэлт үзүүлэлт нь жолоочийн үзэгдэх орчинг сайжруулж, явган зорчигчийг илүү тод харах боломжийг бүрдүүлж, бүдэг гэрэлтэй үед илүү аюулгүй байдлаар зорчих нөхцөлийг бүрдүүлнэ. Их гэрлийг орчны гэрэлтүүлгийн түвшингээс хамааран автоматаар асаж унтрах байдлаар тохируулж болно.

Бороо мэдрэгчтэй шил арчигч

Тус нэмэлт систем нь хур тунадас мэдрэгдсэн тохиолдолд шил арчигчийг автоматаар идэвхжүүлнэ. Дараа нь систем арчигчийг ажиллуулж, хуримтлагдсан борооны хэмжээнээс хамааран хурдыг тохируулна.

Илрүүлэх

Электрон Тогтворжилтын Хяналтын системийн мөн түүний секунд тутам хийж буй бичил тохируулгын ачаар та замаасаа хазайхгүй явах боломжтой. Тус систем нь жолоодлогын өгөгдлийг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нягталж, автоматаар тоормослон, хөдөлгүүрийн эргүүлэх хүчийг бууруулах замаар таныг хүссэн газартаа хүрэхэд тусална.

Detecting

Reassuring

Аюулгүй хамгааллын дохиолол

Түлхүүрт сандарсан үедээ ашиглах товч суулгаж өгсөн. Шаардлагатай үедээ өөртөө анхаарал татахын тулд тус товчийг дарж, гэрэл болон дуут дохиог идэвхжүүл.

SiriusXM Guardian™

Энэхүү гар утасны аппликейшны тусламжтайгаар та ухаалаг утсаа ашиглан машинаа түгжих, онгойлгох, асаах, дуут дохио өгөх, гэрэл анивчуулах зэргийг хаанаас ч хийх боломжтой. Түүнчлэн та энэ аппликейшнаа ашиглан машин ихтэй зогсоолоос өөрийн Compass -аа олж авч болно.

Гарны оролцоогүй холболт хийх болон хянах

Uconnect® дуут команд нь таныг замаас нүд салгах шаардлагагүйгээр утасны дуудлагад хариу өгөх, дуу хөгжим сонсох болон бусад энтертейнмент боломжийг олгоно.

Энд үзүүлсэн үзүүлэлтүүд зах зээл дээрхээс зөрөх боломжтой. Орон нутгийн борлуулагчтай холбогдож асуугаарай.