WSL

ТОГТСОН ХЭВ ЗАГВАРЫГ ЭВДСЭН

JEEP® БРЭНД СУРФИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАДГААРАА БАХАРХДАГ

Адал явдлыг амилуул

Сурфинг болон адал явдал үргэлж хамтдаа байсаар ирсэн. Дэлхийн 2-р дайнаас ирсэн Америкийн цэргүүд армиас үлдсэн Willys MBs загварыг худалдан авч далайн эргийн тэргээ болгосноос хойш, Jeep®  4x4 машинууд төгс давлагааг олох эрэлд хүчин зүтгэсээр байна. Сурфинг хийхэд тохирсон давлагааг олно гэдэг амаргүй байдаг Хад чулуу, гол ус, элсэн манхан дундуур таныг саадгүй хүссэн газарт тань хүргэж чадах машин хэрэгтэй. Учир нь хүнд хэцүү, адал явдлаар дүүрэн зам туулах тусам давлагааг улам илүү амттай болгодог.

Jeep® Chief Concept автомашин

Wrangler загварт тулгуурласан концепцын автомашин нь адал явдал, баяр хөөрөөр дүүрэн амьдралын хэв маягтай баруун эргийн сурфируудад далайн эргээр давхих хүслийг төрүүлдэг. Салгадаг хажуу тал нь салхийг мэдрүүлж, ягаан, хөх, цагаан цэцэгтэй даавуутай Хавайн сэдэвтэй тасалгаа, савхин суудал, дээр үеийн давлагааны тэшүүрийн наалт, зандан мод бүхий засал чимэглэл бүхий тус автомашин нь давлагаан дээгүүр сурфинг хийх хүслийг улам оволзуулна.

Jeep® Renegade Riptide концепцын автомашин

Jeep® брэндийн энэхүү шинэ гишүүн нь наран шарлагын газрыг санагдуулам. Далайн цэнхэр өнгийн сууриар чимэглэсэн тусгай Vibrance Grandeur цэнхэр өнгийг ашиглагддаг. Усны сэдэв бүхий цагаан өнгөөр тодруулсан тусгай цэнхэр өнгөлгөөгөөр үргэлжилсэн. Тик модоор хийсэн шалны тасалгаа, Mopar®  тээшийн тавиур нь хангалттай том зайтай.

Шилдгүүдийг дагах

WSL лигийн аварга шалгаруулах тэмцээний давлагаа бүр тамирчдад үл мэдэх сорилтуудыг бэлдсэн байдаг. Энэ бүгдийн зорилго нь Jeep® брэндийн тэмцээний аваргын жагсаалд тэргүүн байр эзэлж, Jeep® аваргын цамц өмсөхөд оршино. Эмэгтэй, эрэгтэйчүүдийн тэмцээний улирлын эцсийн аваргуудыг Jeep брэндийн автомашинаар шагнана. Видео бичлэгийг тоглуулж, Jeep® брэндийн автомашин, дэлхийн сурфингийн лигийн тамирчид хэрхэн хүчээ шавхдаг болохыг хараарай.