BUILT FREE

JEEP® CHEROKEE

  • Longitude

    2019 оны Jeep® Cherokee Latitude нь шинэ хэв маяг, технологийн дэвшлээр алтан шар замдаа саадгүй урагшлах боломжийг танд олгож байна. Шинэ загварын Latitude-д илүү их багтаамжтай тээш, 17 инчийн Apple CarPlay® болон Android Auto™ дэмжих Uconnect® 4 хурууны мэдрэгчтэй дэлгэц, шинэлэг, гайхалтай гадна үзэмж, 17 инчийн гангаар хийсэн гоёмсог загварын дугуй, мөн бүхэлд нь шинэчилсэн чамин, тансаг дотоод засал нь цоо шинэ хэв маяг, өнгө зүс өгсөн юм.
    Туршилтын жолоодлого товлох

Cherokee — Монгол оронд хамгийн сайн тохирохSUV

Шинэ загварын Cherokee нь “Агуу үйл хэрэг жижиг зүйлээс эхэлдэг” гэдэг үгийг үнэхээр нотолж байгаа мэт. Хэрэв та бусадтай харьцуулшгүй, олон давуу талтай, өөрт тохирсон автомашин хайж байгаа бол Cherokee яг танд зориулсан сонголт байх болно. Бага оврын SUV-тай байхад их хотын хөл ихтэй гудамжнаас хөдөө хээр тал, уул, гол горхи руу гээд санаа зоволтгүй, харсан зүгтээ аялах боломжтой.

Cherokee нь хүчирхэг мотор болон дээд зэрэглэлийн, тав тухтай уужим дотоод засалтай. Мөн жолоочийн тав тухтай байдлыг хангах орчин үеийн техник технологиор тоноглогдсон гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Өөрт ойрхон дилертэй холбогдон та яг одоо унаж үзээрэй..

Бүх түвшинд маш сайн тоноглогдсон

Cherokee Longitude загвар

  • 2.4 Tigershark® MultiAir® 2 I-4 Хөдөлгүүр унтраах/асаах (ESS)
  • ParkView® ухрах камер болон зогсоолын туслах систем
  • 17 инчийн бүрэн өнгөлсөн хөнгөн цагаан обуд
  • 8.4 инчийн Uconnect 4 бүхий мэдрэгчтэй дэлгэц
  • Агаар цэвэршүүлэх систем
  • Түлхүүргүй нэвтрэх систем
БҮХ ЗАГВАРУУДЫГ ХАРЬЦУУЛАХ

Signature Jeep® брэнд хэв маяг

Аяллын бүх хэрэгцээг хангасан

2019 оны Jeep® Cherokee-нь уламжлалт Jeep брэндийн загвар дизайн, чанарыг алдалгүйгээр орчин үеийн шаардлагад нийцүүлж хийгдсэн гэдгээрээ онцлог. Урд болон хойд талын LED гэрлүүд обудны дизайнтай төгс зохицож Cherokee-гийн загварт дээд зэрэглэлийн өнгө, хэв маягийг шингээж өгсөн.

Шинэлэг зүйлсээр тоноглогдсон

Тав тухтай, зөөлөн явдалтай

Jeep® Cherokee-гийн урд болон ард талын амортизатор нь бие биенээсээ тусгаарлагдсан бөгөөд унахад уян зөөлөн, тааламжтай мэдрэмж өгнө. Хурдны мэдрэгчтэй автомат хүч удирдах систем нь автомашины хүчин чадлыг спорт эсвэл зогсоолын горим гэх мэт замын нөхцөл байдлаас хамааруулан тохируулах боломжийг олгоно.

9 шатлалт автомат хурдны хайрцаг

Цаг агаарын нөхцөлөөс үл хамааран асах 2019 Jeep® Cherokee тантай хамт адал явдалд гарахад үргэлж бэлэн. 2.4L I4 MultiAir сайжруулсан хөдөлгүүрийн ачаар, аль ч улиралд өөрт тохирсон хүчин чадалтай болсон. Cherokee таныг хүссэн газарт тань хүргэнэ.

Үзүүлэлт

Jeep® Cherokee загварын бусад загваруудтай үзүүлэлтийг харьцуулан харах.

Энд үзүүлсэн үзүүлэлтүүд зах зээл дээрхээс зөрөх боломжтой. Орон нутгийн борлуулагчтай холбогдож асуугаарай.