БИДНИЙ БҮТЭЭЖ БУЙ ЗҮЙЛСИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ

JEEP® GRAND CHEROKEE

Grand Cherokee – Хаа ч хүрэх тансаг зэрэглэлийн SUV

Өндөр шалгуурыг эрхэмлэдэг хэн бүхэнд. Grand Cherokee нь бат бөх чанарыг, эдэлгээ сайн даах чанартай хослуулсан тул Монголын элсэн цөлийг тав тухтай туулахад тань тусална. Хотын гудамжнаас хөдөө тал хүртэл та тав тухтай аялж, авто болон бартаат замыг торох зүйлгүй туулах болно.

Зам таныг хаа ч хөтөлсөн тансаг савхин хүрээтэй, модон дотоод засалттай Grand Cherokee нь дээд зэргийн мэдрэмжийг танд мэдрүүлнэ. Хүчирхэг, үр ашигтай 3.6 литрийн Pentastar® V6 хөдөлгүүр болон тохиргоо хийж болохуйц өндөрлөгөөний систем нь таныг замын ямар ч нөхцөл байдалтай тулгарсан бэлэн байх болно. Та яг одоо дараагийн адал явдлаа эхлүүлэх анхны алхам болгон шинэ Grand Cherokee автомашиныг туршин жолоодож үзээрэй.

Бүхий л нөхцөлд тансаг

Grand Cherokee Limited

  • 3,6 литрийн Pentastar® V6 хөдөлгүүр болон найман шатлалт автомат хурдны хайрцаг
  • Bluetooth® дуут команд бүхий AM/FM радиотой Uconnect® 8.4 систем
  • Капри савхин хүрээтэй, халдаг суудал
  • 18 инчийн өнгөлсөн гоёлын хайлшин дугуй
  • Автомат лифтэн хаалга
  • ParkView® ухрах камер

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗҮҮЛЭЛТ

GPS систем бүхий Uconnect® 8,4-инчийн хурууны мэдрэгчтэй дэлгэц

Тус шинэчлэгдсэн Uconnect систем нь 8:4 инчийн хурууны мэдрэгчтэй дэлгэц болон иж бүрэн чиглүүлэгч системтэй ба дараах зүйлсийг мөн агуулдаг:

  • AM/FM/Aux/ алсын зайн USB/SD карт бүхий HD радио
  • Дурсгалт газар, хотын хөшөө дурсгал, дижитал газрын зургийн байршил гэх мэт хүрэх газраа дуут командаар оруулах
  • iPod хөдөлгөөнт төхөөрөмж ажиллуулах
  • Bluetooth холболтоор гар оролцолгүй утсаар ярих, аудио тоглуулах, дуут команд өгөх

Uconnect® 5,0 инчийн хурууны мэдрэгчтэй дэлгэц

Тус Uconnect® систем нь 5,0 инчийн хурууны мэдрэгчтэй дэлгэц, хөргөлтийн системийн удирдлага, тээврийн хэрэгслийн цахим мэдээллийн төв, үүрэн телефон ашиглах Uconnect® (удахгүй бэлэн болох) SiriusXM® хиймэл дагуулын радио болон дараах зүйлсийг агуулдаг:

  • AM/FM/Aux/алсын зайн USB/SD медиа оролт
  • iPod® хөдөлгөөнт төхөөрөмж ажиллуулах
  • Bluetooth® холболтоор гар оролцохгүй утсаар ярих, аудио тоглуулах, дуут команд өгөх, дуут текстийн хариу өгөх (iPhone® хөдөлгөөнт төхөөрөмжүүд ажиллахгүй)
  • Хурданд тохируулсан дууны чанга сулын тохиргоо
  • Аудио удирдлагууд орсон нэгдсэн төв самбар

Гайхалтай харагдах үзэмж

Бидний бүтээж буй зүйлийн хамгийн шилдэгтэй нь танилцах

Хүчирхэг, чамин тансаг гадна дизайн нь аль ч өнцгөөс сүрийг үзүүлнэ. Grand Cherokee, Limited загварууд тус бүрт орчин үеийн загварын хэв шинж шингээсэн, тухайлбал, урд талын сараалж тор, гуперын чимэглэл, өдрийн цагаар асдаг их гэрэл, тусгал ихтэй манангийн гэрэл, таггүй түлшний сав.

Хүчин чадал, үр ашиг

3.6 литрийн Pentastar® V6 хөдөлгүүр

3,6 литрийн Pentastar® V6 хөдөлгүүр нь 284 морины хүчтэй, минут тутам 6350 эргэлттэй, 347 н.м минут тутам 4300 эргэлттэй бөгөөд харьцуулшгүй найман шатлал бүхий автомат хурдны хайрцагтай, жолооны хүрдний ард араа солих гартай.

Боломжит 4x4 системийг сонгох

Quadra-Trac I® нь бүрэн автомат, дан хурд шилжүүлэг бүхий дамжуулах хайрцаг нь эргүүлэх хүчний тэнцвэрийг тасралтгүй хуваарилна. Хэрэв дугуй халтирвал тус систем эргүүлэх хүчийг саадгүй тэнхлэгт шилжүүлж, зүтгүүрийг ачаалуулна.

Quadra-Trac II® нь бүх хурдны зүтгүүрийн хяналтыг гүйцэтгэж, таныг замаас гарахаас сэргийлнэ. Хэрэв дугуй халтирвал эргүүлэх хүчийг хамгийн дээд үрэлтээр тэнхлэгт шилжүүлэх боломжтой. Хүнд араа нь хад чулуун дээр явах ур чадварыг бүрдүүлнэ.

Quadra-Drive®II нь Шарвалтыг хязгаарлах дифференциал (ELSD)-ын тусламжтайгаар шаардлагатай тохиолдолд эргүүлэх хүчийг 100% дугуйнд шилжүүлэн жилийн туршид хуурай, нойтон ямар ч гадаргууд үрэлт өгөх болно.

Аюулгүй байдал болон аюулгүй хамгаалал

Үзэгдэх орчин муу хэсгийг хянах

Үзэгдэх орчин муу хэсгийг хянах (BSM) систем нь хос мэдрэгч ашиглан таны Grand Cherokee болон бусад жолооч хоорондын зай, үзэгдэх орчин муу хэсэгт хяналт тавьдаг. BSM систем хэт ойр тээврийн хэрэгсэл мэдэрвэл, жолооч нарт дуут дохиогоор болон хажуугийн толь дээр гэрэлтэн харагдах таних тэмдгээр мэдэгдэнэ.

Үзүүлэлтүүд

Jeep® Grand Cherokee загварууд болон тэдгээрийн гол үзүүлэлтүүдийг зэрэгцүүлэн харьцуулж үзээрэй.

Энд үзүүлсэн үзүүлэлтүүд зах зээл дээрхээс зөрөх боломжтой. Орон нутгийн борлуулагчтай холбогдож асуугаарай.