MOPAR® ТОНОГЛОЛ

Mopar® нь өөрийн хэрэглэгчиддээ Jeep® автомашинд тусгайлан зориулсан дэвшилтэт олон төрлийн тоноглолыг санал болгодог.

MOPAR® СЭЛБЭГ ЭД АНГИ

Mopar®   нь оригинал сэлбэг эд анги болон таны машины засвар, үйлчилгээний хамгийн тохиромжтой шийдэл юм. Учир нь тэд үйлдвэрийн техникийн үзүүлэлттэй яг таг нийцдэг. Гаднах төгс төрх байдал, аэродинамикийн сайн ажиллагаа, их биеийн сэлбэгийн бүтцийн онцлог шинж чанарууд таны аюулгүй байдлыг сайтар хангана.

Шүүлтүүр нь хатуу, шингэн эсвэл хий эсэхээс үл хамааран хольцыг шүүж авдаг. Таны автомашины шүүлтүүрийн системийн бүтээмжийг байнга шалгаж, эдэлгээ, аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг. Зориулалтаас хамааран шүүлтүүр нь зорчигч, автомашин, байгаль орчинд бүхий л талаараа ээлтэй байдгаараа  ашиг тустай.

 

Бүхээгийн шүүлтүүр

Халаалт эсвэл агаар хянахсистемийн хоолойгоор автомашинд орж ирдэг агаарыг цэвэрлэнэ. Тоос, тоосонцор, бусад бохирдуулагчийн эсрэг идэвхтэй хамгаалдаг.

 

Агаар шүүгч

Агаараар дамждаг тоосноос автомашины хөдөлгүүрийг хамгаалж,  шаталтын процесс бохирдохоос сэргийлнэ.

 

Тосны шүүлтүүр

Энэ нь хөдөлгүүрийн тосыг тасралтгүй мөчлөгөөр цэвэрлэж, Хөдөлгөөнт эд ангийн  элэгдлээр үүсдэг бүх хольц, хатуу хэсэг, шаталтын үлдцийг шүүдэг.

 

Дизель шүүлтүүр

Чанарыг нь сайжруулж, хөдөлгүүрийг бүрэн хүчин чадлаар ажиллуулахын тулд түлш дэх хатуу эсвэл шингэн хольцыг шүүдэг.

Аккумулятор бол тээврийн хэрэгслийг асаах, тоноглолыг тэжээлээр хангах боломжийг бидэнд өгдөг эрчим хүчний эх үүсвэр юм. Өнөө үед аккумулятор бол автомашины цахилгаан эд анги, электрон системийг зөв ажиллуулахад нөлөөлдөг гол элементүүдийн нэг юм.

 

Mopar® брэндийн оригинал аккумулятор таны Jeep автомашинд зориулан боловсруулсан үр бүтээмжтэй байдал , тэнцвэртэй систем болох боловсронгуй цахилгааны шийдэл зэргийг санал болгодог®.

Бензин хөдөлгүүрүүдэд очлуур шаталтын үе шатыг эхлүүлж  агаар/түлшний хольцийг ноцоодог. Нөгөө талаас дизель хөдөлгүүр өөрөө ноцоох систем ашиглан ажилладаг. Агаар/түлшний хольц нь өөрөө шатах температурт хүрэх үед соруулсан түлш шатна. Халаагуурын   хольцийг өөрөө шатахад хүргэхийн тулд зөв дулааны нөхцөлийг бүрдүүлэхэд ашигладаг.

 

Mopar®брэндийн очлуур, халаагуур  төгс үр дүнтэй шаталт, түүнчлэн илүү сайн ажиллагаа, жолоодлогын тохь тух,  хөдөлгүүрийн уян хатан байдлын ачаар түлшний хэрэглээ, утаа ялгаруулахыг бууруулдаг.

 

Хүндрэлтэй асах, хөдөлгүүрийн ажиллагаа доголдох, тоггүй байх, түлшний хэрэглээ нэмэгдэх нь очлуур эсвэл халаагуурыг шалгах хэрэгтэй болохыг сануулдаг.  Төгс ажиллаж буй очлуур халаагуур хөдөлгүүрийн ажиллагаа, катализатор хувиргагчийг ажиллуулахад чухал ач холбогдолтой .

Тоормосны дөрөөний бүрээс, диск нь тоормосны системийн гол элементүүд юм. Энгийн болон яаралтай үед тоормослоход найдвартай ажиллах бөгөөд бүх төрлийн автомашинд туршиж үзсэн хос эд анги мөн .

 

Тоормосны диск

Үйлдвэрээс суурилуулсан тоормосны дискийг бүрэн шалгаж, нарийн тэнцвэржүүлж,  шаардлагагүй чичиргээг бүрэн арилгаж, тоормослох зайг багасгаж, урт хугацааны найдвартай, аюулгүй байдлыг  баталгаажуулах болно. Тухайн бүтээгдэхүүнийг найдвартай олохын тулд эд анги бүрийг  кодоор тэмдэглэнэ.

 

Тоормосны наклад

Тоормосны дөрөөний бүрээс (нэг дискэнд нэг хос) тоормослох үеэр дискэнд даралт  үзүүлж, автомашиныг удаашруулах эсвэл зогсооход шаардлагатай үрэлтийг үүсгэдэг каллиперийн системийн нэг хэсэг юм.

Тосоо тогтмол шалгах нь хөдөлгүүрийн насыг уртасгана. Тиймээс Mopar оригинал тос , тосолгооны материал автомашиныг өөгүй ажиллуулах, хөдөлгүүрийн функцийг хамгаалж, боловсронгуй болгох, түлшний зарцуулалтыг бууруулахад чухал юм.

 

Үйлчилгээний хуваарийг баримтлах, зөв тосолгооны материал, шингэн, жинхэнэ сэлбэг эд анги ашиглах нь цаашид таны автомашины найдвартай ажиллагаа, аюулгүй байдалд нэмэртэй.