МЭДЭЭ, ҮЙЛ ЯВДАЛ
Aug 12, 2019
Jeep® Summer Tour 2019 зуны аялал

Жил бүр уламжлал болон зохиогдсоор ирсэн "Jeep® Club Summer Tour 2019" аяллын арга хэмжээ маань амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн аяллаар бид Улаанбаатар хотоос 186 -д км зайтай, байгалийн үзэсгэлэнт газар болох "Хагийн хар нуур" - г зорин маш хүнд, хэцүү, адал явдлаар дүүрэн off-road замыг туулж Jeep автомашины хурд, хүчийг сорилоо.

October 22, 2018
2018 оны бүрэн шинэчлэгдсэн Jeep® Wrangler автомашин Монголд албан ёсоор ирлээ.

МСМ ГРУПП ХХК нь 2010 оноос эхлэн Fiat Chrysler Automobiles компанийн JEEP, Dodge, Chrysler, RAM брэндийн Монгол дахь албан ёсны дилер компаниар ажиллаж эхэлсэн бөгөөд Монголд анх удаа "The All New 2018 Jeep Wrangler" автомашины нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 8-р сарын 31 өдөр амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд нийт 400 зочид ирсэн бөгөөд хүрэлцэн ирж бидэнтэй хамт 2018 оны цоо шинэ загварын Jeep Wrangler автомашиныг угтан авсан та бүхэнд маш их баярлалаа.

October 17, 2018
“Jeep® Summer Tour 2018” зуны аялал

Жил бүр уламжлал болон зохиогдсоор ирсэн "Jeep® Club Summer Tour 2018" аяллын арга хэмжээ маань 6-р сарын 23, 24 өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн билээ. Энэ удаагийн аяллаар бид Улаанбаатар хотоос 200 -д км зайтай, далайн төвшнөөс дээш 1850 метр өндөрт орших байгалийн үзэсгэлэнт газар болох "Туул голын эх, Хэрхлүүр нуур" - г зорин маш хүнд, хэцүү, адал явдлаар дүүрэн замыг туулж Jeep автомашины хурд, хүчийг сорилоо.

June 27, 2016
Мэдээний гарчиг: Jeep® зуны аялал-2016

Жил бүрийн зургадугаар сард MСM Автомотив "Jeep® Summer tour-2016" аяллыг Jeep®брэндийн автомашин эзэмшигчдийн дунд зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү аяллын гол зорилго нь хэрэглэгчдээ идэвхжүүлэх, гэр бүл найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, машиныхаа туулах чадварыг сорьж, бартаат замаар хэрхэн саадгүй явах туршлагыг хуримтлуулдгаараа онцлогтой. Энэхүү аялалд жил бүр 30-40 Jeep® Wrangler машин явдаг ба машин тус бүрд гэр бүл, найз нөхөд нь хамт явдаг бөгөөд нийтдээ 150 орчим хүн оролцдог.