Домог бүтсэн нь
1940

WILLYS-ИЙН ДӨРВӨЛИЙН ТҮҮХ

Дэлхийн 2-р дайны үе, 1940 оны 6-р сард АНУ-ын арми 1/4 тонн жинтэй, "тандалт хийх зориулалттай, цэргийн үзүүлэлтэд нийцсэн хөнгөн тээврийн хэрэгсэл" худалдан авахаар 135 автомашин үйлдвэрлэгчдээс саналаа ирүүлэхийг хүссэн. Bantam, Willys, Ford гэсэн гурван компани л хариу өгсөн ба жилийн дотор тэд хамтран дэлхий даяар "Jeep" гэж танигдсан автомашины загварыг гаргажээ.

Willys-Overland компани 1940 оны 11-р сард Найрамдлын өдрөөр (Ахмад дайчдын өдөр) "QUAD" (4x4 системтэй байсан тул) автомашины туршилтын загварыг АНУ-ын армид хүлээлгэн өгөв. Гайхалтай нь 75 өдрийн дотор загварыг гаргаж дуусгасан юм.

Зөвхөн хоёр загвар үйлдвэрлэсэн байдаг.

1941

WILLYS MA ЗАГВАРЫН ТҮҮХ

WILLYS MA загвар жолооны баганад суурилуулсан араа, их биеийн намхан ухлаадас, хянах самбар дээрээ хоёр дугуй багажны заагч, зүүн талдаа гар тоормостой байв. Армийн шинэ үзүүлэлт болох 2160 фунт болгож жинг бууруулахад Willys компани бэрхшээлтэй тулгарсан. Тус зорилгод хүргэхийн тулд МА загвараас салгаж авсан зүйлсийг дараагийн үеийн MB загварт суурилуулахад эцсийн жин үзүүлэлтээс ойролцоогоор 400 фунт л илүү гарсан байв.

Шаргуу туршилтын дараа Willys-Overland компани 1941 оны 7-р сард гэрээ байгуулж, нэг бүр нь 738.74$ үнээр 16.000 сайжруулсан MB загварыг үйлдвэрлэхээр болсон. Ихэнх MA загварыг Орос, Англи улс дахь АНУ-ын холбоотнууд руу зээлийн хөтөлбөрийн дагуу илгээв. MA загвар бол Willys-ийн үйлдвэрлэлийн өмнөх хамгийн ховор нь бөгөөд өнөөдрийн байдлаар мэдэгдэж байгаа гучаад л загвар байдаг.

1942

Willys МB ЗАГВАРЫН ТҮҮХ

АНУ-ын армийн хүсэлтээр цэрэг дайны зориулалттай машин үйлдвэрлэсэн нь домог мэт зүйл юм. Байлдааны галын шугаманд, тулалдаанд зориулан бүтээгдсэн Willys MB загварын мөн чанар эрх чөлөөний төлөө байлдсан дайчдын зүрх сэтгэлд хоногшсон юм.

Цэрэг эрст 4x4 "Jeep" нь итгэл үнэмшил төрүүлж байлаа. MB армийн цэрэг бүрийн сэтгэлийг эзэмдэж, тулалдааны бүхий л талбарт итгэлт хүлэг нь болсон.

Бат бөх, энгийн Jeep® 4x4 винтовыг эс тооцвол армийн цэргүүдийн хамгийн дотны найз болсон. Тэр бүү хэл нэг MB тэргийг Purple Heart одонгоор шагнасан байдаг.

MB загварын моторт хөнгөн тэрэг АНУ-ын армийн тээврийн хэрэгслийн хэрэглээнд хувьсгал хийж эхэлсэн. Бараг тэр даруй л шаахайгүй болон шаахайтай мотоцикл, морь хэрэглээнээс гарав.

Олон зориулалттай MB бүх талын чадвартай нь гайхмаар байв. Тулалдаанд зориулж 30 эсвэл 50 голчтой пулемёт суурилуулах боломжтой байв. Jeep 4x4-ийг холын замд, цөлд эргүүл хийхэд, цас арилгах, телефоны кабель тавих, мод хөрөөдөж боловсруулах гээд олон төрлөөр ашиглаж байсан бөгөөд гал сөнөөх насос, хээрийн эмнэлгийн тэрэг, трактор болгон ашиглаж, тохирох дугуйтай бол төмөр замаар ч явдаг байв.

MB загварыг тээврийн нисэх онгоцонд ачих боломжтой байсан бөгөөд Европын довтолгоонд ашигладаг том нисэх онгоцонд хангалттай багтахуйц жижиг хэмжээтэй байв.

Өвөл буюу цөлийн нөхцөлд, гүн ус гатлах болон бусад тулалдааны хэрэгцээ шаардлагад зориулан тусгай хээрийн тоноглолыг дайны үеэр үйлдвэрлэв.

Дэлхийн 2-р дайны үед АНУ-ын штабын дарга байгаад дараа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болсон генерал Жорж С. Маршал Jeep® 4x4 тэргийг" орчин үеийн дайн байлдаанд Америкийн оруулсан хамгийн том хувь нэмэр гэж хэлсэн".

Scripps Howardсэтгүүлийн сурвалжлагч" Эрни Пайл дэлхийн 2-р дайны үед тэр бүгдийг хийдэг байсан хэмээн хэлж байв. Тэр хаа саагүй явдаг байв. Нохой шиг үнэнч, луус шиг хүчтэй, ямаа шиг шаламгай байв. Даацаасаа үргэлж хоёр дахин их ачаа зөөсөн ч түүртдэггүй байв."

Willys компанийн MB загвар хэдийгээр дөрвөн дугуйгаар мааждаг анхны тэрэг биш байсан ч хаашаа ч явдаг, юуг ч хийдэг ® Jeep® тэрэг цаашид үйлдвэрлэсэн 4х4 тэрэг бүрд нөлөөлсөн юм.

Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музейд Jeep® 4x4-ийн 8 автомашиныг дэлгэн харуулсан байдаг. Цэргийн зориулалттай бүтээгдсэн Jeep 4x4 машин урлагийн маш цөөхөн жинхэнэ илэрхийллийн нэг хэмээн тэмдэглэдэг. "

1945

CJ-2A ЗАГВАРЫН ТҮҮХ

Хүчирхэг Willys MB загвар дайны талбарыг орхин энхийн цагт үүрэг гүйцэтгэхээр гарч ирэв. Willys-Overland компани Дэлхийн 2-р дайны үеийн армийн домогт Jeep® 4x4-ийг фермерийн аж ахуйн CJ загвар болгон хувиргасан.

Willys-Overland компанийн мэдээлснээр АНУ-д 5.5 сая фермер байсан бөгөөд тэдгээрийн 4 сая нь ачааны машин эсвэл тракторгүй байв. Бат бөх, олон чадвартай CJ-2A загварыг Willys-Overlandкомпани "Бүгдийг чаддаг Фермийн ажлын мал" хэмээн сурталчлан борлуулж байв. CJ-2A загвар 4 миллийн хурдаар 10 цагийн турш ажилладаг хоёр морины хийх ажлыг дангаар гүйцэтгэдэг байв. CJ-2A "Universal" загварыг дэлхий даяар хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт олон мянган зориулалтаар ашиглах болжээ.

Willys-Overland компани CJ-2A загварыг "Дугуйтай хүчтэн" хүнд хүчир ажил хийх тэрэг, хөдөлгөөнт хүч чадал хэмээн олон нийтэд сурталчилж байв. CJ-2A загварт тэжээлийн эх үүсвэр суурилуулан олон төрлийн фермийн тоноглол, аж үйлдвэрийн багаж холбон ашиглах болов. Хянах самбараас туузан хөтчийг удирдаж, хөдөлгүүрийн эргэлтийн хурдыг минутанд 1000-аас 2600 хүртэл байхаар тохируулах боломжтой байв. Хэдийгээр дайнаас үлдсэн MB загвар их байсан ч худалдан авсаар байв.

Popular Science сэтгүүл Jeep-үүдийн "Энхийн цагт хийх ажлын санааг" хүмүүсээс бэлэн мөнгөөр урамшуулан авч байв. Энэ уралдаан Америкийн мэргэн ухааныг өдөөж, инновацийг бий болгосон. Удалгүй Jeep® брэндийг олон зуун хэрэглээний үндэс суурь болгон ашиглаж эхлэв. Тодруулбал 1949-1964 онд Jeep® загварыг бүхэлд нь эсвэл арлыг нь Zamboni® брэндийн мөс арилгах бүх төхөөрөмжид ашиглаж байв. 1949 оны А загвар урьд нь цаг хагас хийдэг байсан ажлыг 10 минутад хийв.

MB загварын нэлээн өөрчилсөн хувилбар болох 1945 оны CJ-2A (1090 ам.доллар) загварын капотны хажуу тал болон салхины шилний хүрээнд " Willys" нэрийг товойлгон бичсэн байв. CJ-2A загварыг илүү сайн амортизатор пүрш, тав тухтай суудал, сайжруулсан хүч дамжуулах эд анги, араа дамжуулах харьцаа, бага хурдтай ачаа зөөх, хурдны замаар 60 миль/цаг хүртэл хурдлах, илүү сайн авцуулах холбоо, хөргөлт, ачааны хаалга, хажуу талд суурилуулсан нөөц дугуй, том 7 инчийн их гэрэл, гадаад түлшний таг, улам бат бөх болгохын тулд хүчитгэсэн их бие, жолоочийн талд байрлуулсан автомат шил арчигчтайгаар олон нийтэд худалдаж байв.

CJ-1, CJ-2 (1944-1945) цутгамал хүрэл "AGRIJEEP" гэсэн эмблемээрээ алдартай үйлдвэрлэлийн өмнөх загвар байсан бөгөөд орон даяар хөдөө аж ахуйн туршилтын төвүүдэд ашиглаж байв.

1946

WILLYS WAGON СУУДЛЫН МАШИНЫ ТҮҮХ

Америкийн анхны дан гангаар үйлдвэрлэсэн Wagon суудлын машин 1946 оны 7-р сард 463 Jeep® загвараар гараагаа эхэлсэн бөгөөд "модон" юм шиг харагдуулах гурван туяатай өнгөтэй байв. Засвар үйлчилгээ шаарддаггүй, дан гангаар үйлдвэрлэсэн Wagon загварын арын хэсэг нь хуучны"модон" загварууд ганддаг, хуулардаг эсвэл чахардаг сул талгүй.

Wagon суудлын машины эвхэгддэг ачааны хаалганы түгжээ нь цаг үеэсээ түрүүлсэн байсан бөгөөд нээлттэй "ачааны хаалганы үдэшлэгийн" санааг төрүүлсэн гэж үзэж болно.

Тэр үеийн ихэнх тэвштэй суудлын машинаар хэвтээгээр нь 4x8 хэмжээтэй наамал хавтанг зөөж болдог байсан боловч зөвхөн Wagon-д босоогоор нь тээвэрлэж болж байв. Салоныг нь гал тогооны тосгуур шиг хялбар "цэвэрлэх боломжтой байв! " 1950 оны 10-р сарын Consumer Reports сэтгүүлд зориулалтаар нь ашиглавал "Willys Wagon брэндийн суудлын машинтай эн тэнцэх тэрэг байхгүй... Ажлын тэрэг мөн бөгөөд ажлаа сайн хийдэг хэмээн бичиж байв."

Willys Wagon брэндийн суудлын машиныг ачаа тээврийн буюу Sedan Delivery, Panel Delivery эсвэл Utility Delivery гэсэн хаалттай ар талууд, хойд босоо хаалгатайгаар мөн үйлдвэрлэж байв.

1949 оны дөрвөн дугуйн хөтлөгчтэй Willys Wagon брэндийн суудлын машин нь Grand Cherokee (WK) загварын эцэг болсон юм. Брукс Стивензын зохион бүтээсэн Wagon суудлын машиныг бараг 20 жил үйлдвэрлэсэн. Энэ тухайн үеийн Америкийн бусад ямар ч автомашиныхаас илүү урт байсан юм.

1947

WILLYS КОМПАНИЙН АЧААНЫ МАШИНЫ ТҮҮХ

Шинэ "'Jeep’ Trucks бол дунд зэргийн даацын салбарт дахь тухайн үеийн хамгийн сонирхол татам үйл явдал байв." Хоёр болон дөрвөн дугуйн хөтлөгчтэй загварыг анх орчин үеийн фермерт зориулж байв. Jeep® брэндийг төрөлжүүлэх гэсэн Willys-Overland компанийн анхны оролдлого нь тэнхлэг хоорондын богино зай бүхий 118 инчийн шаврын хаалттай pickup ачааны жижиг машин байв.

Хоёр болон дөрвөн дугуйн хөтлөгчтэй Jeep® Truck-ийг нам эсвэл өндөр тэвштэй, аралтай эсвэл бүхээгтэй эсвэл дан аралтай болгон тоноглож болохоор байв. 1957, 1959 он хүртэл Chevy болон Ford компанийн ачааны машинд байдаггүй байсан хоёр болон дөрвөн дугуйн хөтлөгч 1940-өөд оны сүүлч гэхэд Jeep Truks-ийн жижиг машинуудад байснаараа онцлогтой.

Willys Wagon-ийн Go Devil хөдөлгүүр, 72 морины хүчтэй "Super Hurricane" L L-head 6 -ийн өмнөх загварууд "Tornado" хөдөлгүүрийн сүүлийн хувилбарууд Jeep® Truck-ийн олон эд ангийг бүрдүүлсэн.

1960-аад онд Gladiator pickup-ууд Jeep Trucks-ийг халах хүртэл түүнийг бага зэргийн металлын өөрчлөлттэй үйлдвэрлэж байв.

 

1948

JEEPSTER-ЫН ТҮҮХ

Jeepster (VJ) бол АНУ-ын автомашин үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн фетон хэв маягийн, ил их биетэй машин байсан бөгөөд доошлуулдаг цонхны оронд цаг агаарын үзэгдлээс хамгаалах зорилгоор хажуугийн хөшиг ашиглаж байв.

Willys-Overland компанийн алдартай дизайнер Брукс Стивенз Jeepster-ийг хямд төсөр, Америкийн спорт ангиллын машин болгохыг зорьсон юм. Яваандаа үнэ нь 1900-аад ам.доллар болж, тухайн үедээ асар үнэтэй болсон. .

Спорт ангиллын гэж сурталчилж байсан машины хүчин чадал муу байсан тул олон тоогоор борлуулагдаагүй.

CJ-2A загвараас ялгаатай нь Jeepster эмэгтэй болон шинэхэн жолооч нарт тохиромжтой гэж сурталчилж байв. Хотынхон Jeepster "гангарааны" буюу хоёр дахь машин болгож унадаг байв. Анх "Go-Devil" хөдөлгүүртэй худалдаж байсан Jeepster-ийг яваандаа 161 куб инчийн зургаан цилиндртэй "Hurricane" хөдөлгүүрээр тоноглосон. Гэхдээ ч дөрвөн дугуйн хөтлөгч системгүй байлаа.

Хожим нь Jeepster албан ёсны үзмэр болсон бөгөөд өвөрмөц автомашин гэж үзэх болсон.

1971 онд Английн рок хамтлаг Т.Рекс ижил нэртэй дууг Jeepster-т зориулж, алдартай Electric Warrior цомгийн "Girl, I'm just a Jeepster for your love" хэмээн дуулсан.

 

1949

JEEP® CJ-3A ЗАГВАРЫН ТҮҮХ

CJ-3A загварыг амралт зугаалгын автомашины эцэг гэж үздэг. 275/50001948 оны сүүлээр CJ-3A загвар нь өмнөх загвартай маш төстэй байсан боловч CJ-2A-аас сайжруулан доод талыг нь агааржуулалттай, хос арчигчтай, илүү хүчирхэг дамжуулах эд анги, хайрцаг, beefier Spicer 44-2 хойд тэнхлэгээр тоноглосон.

Хөдөлгүүрүүд 2-р цувралын "Go-Devil"-тэй ижил байсан ч шинэчилсэн бүлүүр, хавхлага түлхэгчийн завсар, өөр эрчлүүр дугуйтай байв. Урд талын зорчигчийн хөл, өвдөгний хэсгийг томсгосон (хойд талын зорчигчдын зай бага зэрэг буурсан).

Ихэнх фермерүүдийн хүсч байсан гидравлик өргүүр, хөдөлгүүрийн тохируулагч, чирэх муфт, кардан голын хамгаалалт, хүнд даацын пүрш зэргийг агуулсан фермийн хувилбарыг 1951-1953 онд бүтээсэн. Хойд тэжээлийн эх үүсвэр мөн урд гуперын жинг сонгох боломжтой байсан.

Jeep® Tractor бол CJ-3A загварын багасгасан хувилбар байв. Зөвхөн нэг суудал, ямар ч гэрэл, урд амортизатор, сигнал, ачааны хаалга эсвэл салхины шил байхгүй хоосон эд байлаа. Jeep®Tractor гидравлик 3 цэгийн өргүүр, чирэх муфттай, их хүчтэй байв!

CJ-3A загвар нэг салхины шилээрээ CJ-2A загвараас хялбар ялгарна.

 

1950

JEEP® M38 (MC) ЗАГВАРЫН ТҮҮХ

CJ-3A загварын цэрэг, дайны хувилбар болох M38 буюу Willys Model MC загвар Дэлхийн 2-р дайны дараах анхны Jeep®  брэндийн тээврийн хэрэгсэл байлаа.

M38 загварт хүчирхэг их бие зэрэг хэд хэдэн үндсэн өөрчлөлт оруулсан. Усны хамгаалалттай 24 вольтын шинэ асаах систем (CJ-3A-ийн 6 вольтын системийг сольсон), түлшний сав, дамжуулах хайрцаг, хүч дамжуулах эд анги, хөдөлгүүрийг агаар цэвэрлэгчтэй холбосон хоолойн өвөрмөц системийн ачаар усан доор жолоодох боломжтой

M38 загвараас санаа авсан 1950 оны Jeep® CJV-35/U бол Jeep® 4x4 үйлдвэрийн тоноглосон гүн ус туулах чадвартай анхных нь байв. CJV-35/U загварыг АНУ-ын тэнгисийн явган цэрэгт зориулсан байв.

Дараа дараагийн загваруудад бууралттай гэрэл, их гэрлийн хаалт нэмж суурилуулж анхны Willys MB загвартай төстэй M38-ын хажуу талд багаж хэрэгсэл зөөх боломжтой болгов. M38 загварыг хүмүүс "хамгийн шилдэг хавтгай шаврын хаалтаар " нь сайн мэддэг.

M38 нь Солонгосын дайнд 38-р хойд өргөргийн дагуу нэр хүндтэй үүрэг гүйцэтгэсэн.

1952

JEEP® M-38A1 (MD) ЗАГВАРЫН ТҮҮХ

MD гэдгээрээ танигдсан M-38A1 загвар хожим нь сонгодог CJ-5 загварын суурь болсон юм. M-38A1 загвар хоёр салхины шил, тэнхлэг хоорондын илүү урт зай, зөөлөн явдал, илүү хүчирхэг хөдөлгүүр, шинэлэг илүү бөөрөнхий их биетэй болсон юм. "Бөөрөнхий шаврын хаалттай" Jeep®  нь эцэстээ CJ-5 загварын суурь болсон.

1951 онд Орчин үеийн урлагийн музей Jeep® 4x4-ийг дэлхийн сор найман автомашины нэг, соёлын өв хэмээн зарласан байдаг. 1952 оны Willys M-38A1 загварыг 2002 онд онцгой ач холбогдолтой цуглуулгандаа зориулан бүтээсэн бөгөөд "урьд өмнө үйлдвэрлэсэн хамгийн шилдэг Jeep гэж тунхагласан."

1971 он дуустал үйлдвэрлэсэн, тусгайлан өөрчилсөн цэргийн Jeep® 4x4 M-38A1C загвар нь106 мм, 105 мм-ийн бууг зөөх зориулалттай байв. Салхины шилэнд өвөрмөц нүх гаргасан нь бууны гол төмрийг урд талын дээр тавих боломжтой болгосон.

Урьд өмнө үйлдвэрлэж байсан хамгийн "хүчирхэг" Jeep® аль нь байсан бэ? Зарим нь байлдааны цөмийн зэвсгийг галлах чадвартай Davy Crocket пуужин хөөргөгчөөр тоноглосон M-38A1D байсан гэдэг. M-38A1D нь 279 мм-ийн 1 килотонын атомын цэнэгийг 120 мм-ийн тийрэлтгүй буунаасаа 2000 метрийн зайд хөөргөх боломжтой.

M-38A1 загвар бол цэргийн Jeep® автомашины хамгийн бат бөх нь байлаа. Зарим нь түүнийг хамгийн сүүлийн "жинхэнэ" цэргийн Jeep® гэж нэрлэсэн.

1953

JEEP® M-170

Jeep® M-170 загварыг өөр хэд хэдэн өөр хувилбараар тоноглодог байсан. Цэрэг тээвэрлэгч Jeep. Шархадсан хүмүүсийг дотор нь оруулах боломжтой байсан тул M-170 загварыг хээрийн түргэний машинаар ихэвчлэн ашигладаг байв.

Тэнхлэг хоорондын урт зайтай, дөрвөн дугуйн хөтлөгч системтэй түргэн тусламжийн машиныг АНУ-ын армид 1951 онд туршуулахаар (6396-р төсөл) өгсөн. CJ-4MA-01 (өмнө нь MC-А загвар гэдэг байсан) хавтгай шаврын хаалт, зорчигчийн том хаалга, уртасгасан хоногтой байв. Энэхүү машин нь M-38 болон дугуй шаврын хаалттай M-38A1 загварын хоорондын дутууг нөхөж гүйцээж байв.

1954

JEEP® CJ-3B ЗАГВАРЫН ТҮҮХ

1953 оны 01 сарын 28-нд Willys компани CJ цувралаа цэргийн өвөг эцэг болох Willys MB-ээс маш их ялгаатай анхны CJ загвар болох CJ-3B-ээр эрс өөрчилсөн. CJ-3B загвар илүү өндөр "Hurricane""F-head" хөдөлгүүрийг багтаахын тулд арай өндөр капоттай байв.

Хэрвээ CJ-2A, CJ-3A загвараас өө хайвал тэр нь хүчний дутагдал л байсан. Шинэ хөдөлгүүр тэр гомдлыг таслан зогсоов. Barney Roos-ын зохион бүтээсэн "F-Head толгойтой" хавхлагатай хөдөлгүүр нь морины хүчнээс 25%-аар, эргэлтийн хүч нь 9%-аар илүү байв.

Шинэ цахилгаан хөдөлгүүртэй удаан эдэлгээ, чимээгүй ажиллагааг хослуулсан.

CJ-3B загварыг 15 жилийн турш үйлдвэрлэсэн. 1968 он гэхэд 155000 CJ-3B загварыг борлуулжээ. Мөн M38 цуврал болон удалгүй гарах гэж байсан CJ-5-ыг хослуулсан эрлийз CJ-4 загварыг 1951 онд нэг удаа үйлдвэрлэсэн.

1955

JEEP® CJ-5 ЗАГВАРЫН ТҮҮХ

1952 оны Солонгосын дайны M-38A1 загварт тулгуурласан бөөрөнхий кузовтой Jeep® CJ-5-ыг 1954 оны 10 сарын 11-нд Кайзер танилцуулсан. CJ-5 бүх талаараа илүү сайн байсан ба илүү хүчтэй, илүү тав тухтай, илүү олон чадвартай, off-road замыг сайн туулдаг байв.

Тэнхлэг хоорондын зай болон нийт уртыг нэмснээр CJ-3B загвараас арай том байлаа. Хөдөлгүүр, тэнхлэг, хүч дамжуулах эд анги, суудлын тав тухыг сайжруулсан тэнхлэг хоорондын зай 81 инч CJ-5 off-road замд яг тохирсон нь олон нийтийн сонирхлыг татаж байсан юм.

Улмаар 1965 онд 155 морины хүч, 225 фунтийн эргэлтийн хүч гаргадаг шинэ "Dauntless" V6 хөдөлгүүртэй болсноо зарласан. V6 нь стандарт дөрвөн цилиндртэй хөдөлгүүрийн хүчийг бараг хоёр дахин нэмэгдүүлэв. 1973 оноос эхлэн бүх Jeep® CJ загвар AMC компанийн үйлдвэрлэсэн 304 эсвэл 360 куб инчийн V-8 хөдөлгүүртэй үйлдвэрлэх болсон.

CJ-5-ыг Jeep® брэндийн ямар ч машинаас илүү удаан буюу 30 жилийн турш үйлдвэрлэсэн. Кайзер 16 жил Willys-Overland-ыг удирдахдаа Jeep® брэндийн үйлдвэрүүдийг гадаадын 30 оронд нээж, Jeep® брэндийн машиныг дэлхий даяар 150 улсад борлуулсан.

1964-1967 оны "тансаг зэрэглэлийн" Tuxedo Park, 1969 оны Camper, 1969 оны "462", 1970 оны Renegade I, 1971 оны Renegade II, 1972-1983 оны Golden Eagle, 1973, 1976 оны Super Jeep зэрэг олон онцгой хувилбаруудыг үйлдвэрлэсэн. Хоёр дугуйн хөтлөгчтэй загвар болох DJ-5-ыг 1974 он дуустал худалдсан. Домог болсон алдарт CJ-5 ямар ч Jeep®-ээс илүү олон миль туулсан болов уу.

1956

JEEP® CJ-6 ЗАГВАРЫН ТҮҮХ

CJ загварын хэрэглэгчид зорчигч болон ачаанд илүү зай гаргах хэрэгтэй гэж шүүмжилдэг байсан. Willys Motors компани CJ-6 загвараар шүүмжлэлд хариу барьсан. CJ-5 -ын дараагийн загвар CJ-6 -ийн тэнхлэг хоорондын зай нь 20 инчээр урт (101 инч) болсон бөгөөд суудлын тав тух улам сайжирч, ачааны багтаамж болон off-road зам туулах чадвар улам нэмэгдсэн.

Арилжааны зориулалттай, хоёр дугуйн хөтлөгчтэй тус хувилбарыг DJ-6 гэж нэрлэсэн. Экспортын хувилбарыг 1981 он хүртэл үйлдвэрлэсэн. Jeep® брэнд мөн CJ загварын урдаа хөтлөгчтэй (FC) хөдөлгүүр дээрээ бүхээгтэй хувилбарыг 1957 онд танилцууллаа.

AMC компани CJ-6 загварыг арай хүнд тэнхлэг, том тоормос, илүү өргөн дугуйгаар тоноглосон. 1965 онд CJ-5, CJ-6 загварыг шинэ "Dauntless" V6 хөдөлгүүрээр тоноглох боломжтой болгож нэвтрүүлсэн. 155 морины хүчтэй V6 стандарт дөрвөн цилиндртэй хөдөлгүүрийн морины хүчийг бараг хоёр дахин нэмэгдүүлсэн. 1973 оноос эхлэн бүх Jeep® CJ загвар AMC компанийн үйлдвэрлэсэн 304 эсвэл 360 куб инчийн V-8 хөдөлгүүртэй ирж байв.

Хромон өнгөлгөөтэй Tuxedo Park загварыг 1964 оноос 1967 он дуустал худалдаанд байлгасан. 1961 оноос 1969 он хүртэл 192ci Perkins I-4 дизель хөдөлгүүрийг сонгох (CJ-5 загварт байсан шиг) боломжтой байв. AMC компани CJ-6 загварыг арай хүнд тэнхлэг, том тоормос, илүү өргөн дугуйгаар тоноглосон. CJ-6 загварыг цуглуулагчид өндөр үнэлдэг.

1957

JEEP® FC-150 ЗАГВАРЫН ТҮҮХ

Willys Motors компани өмнөх дизайныг эрс өөрчлөн дөрвөн дугуйн хөтлөгч систем, маш сайн маневрлах урд хөтлөгчтэй (FC) ачааны цуврал Jeep®  үйлдвэрлэж эхэлсэн. Маш сайн маневарлах чадвартай FC-150 загвар нь өвөрмөц капоттай байсан нь хавтгай хамартай харагдуулж байв. "Бүхээг нь урагш" чиглэсэн загвар нь хэдийгээр Jeep®-ийн их биеийн уламжлалт дизайнаас ихээхэн ялгаатай байсан ч FC-150 загварыг тэр үеийн CJ-5 загварын аралд тулгуурлаж үйлдвэрлэсэн байв.

Cab-over хөдөлгүүртэй Jeep® Truck тэнхлэг хоорондын зай нь 81 инч, дөрвөн цилиндр бүхий F-Head хөдөлгүүртэй FC 150 загвар, тэнхлэг хоорондын зай нь 103.5 инч, зургаан цилиндр бүхий L-Head хөдөлгүүртэй FC 170 гэсэн хоёр загвартай байлаа.

Эдгээр загварууд нь pickup, stake bed, chassis болон төрөл бүрийн тусгай хувилбаруудыг багтаасан бөгөөд FC-170 нь хүнд даацын хос арын дугуйтай байлаа.

"Улам их ачааны зай! Тэнхлэг хоорондын бага зайд! “Газар сайгүй”" явна хэмээн тухайн үеийн FC загварыг сурталчилж байв. FC-150/170 загвартай ажилчид, фермерүүд ачаа зөөхийн зэрэгцээ хаа сайгүй явдаг машинтай болов.

FC гайхалтай тохилог ачааны машин байсан бөгөөд ачаа ачиж, буулгахад маш хялбар байдлаараа гадаад зах зээлд түгээмэл борлогддог байв.

1958

JEEP® FC-170 ЗАГВАРЫН ТҮҮХ

Willys Motors компани өмнөх дизайнуудаа эрс өөрчлөн дөрвөн дугуйн хөтлөгч системтэй, маш сайн маневрлах чадвартай Jeep®  truck цувралуудыг үйлдвэрлэж эхэлсэн. Маш сайн маневарлах чадвартай FC-170 загвар нь өвөрмөц капоттай байсан нь хавтгай хамартай харагдуулж байв. "Бүхээг нь урагш" чиглэсэн загвар нь хэдийгээр Jeep®-ийн их биеийн уламжлалт дизайнаас ихээхэн ялгаатай байсан ч FC-170 загварыг тэр үеийн CJ-5 загварын аралд тулгуурлаж үйлдвэрлэсэн байв.

Cab-over хөдөлгүүртэй Jeep® Truck тэнхлэг хоорондын зай нь 81 инч, дөрвөн цилиндр бүхий F-Head хөдөлгүүртэй FC 150 загвар, тэнхлэг хоорондын зай нь 103.5 инч, зургаан цилиндр бүхий L-Head хөдөлгүүртэй FC 170 гэсэн хоёр загвартай байлаа.

Эдгээр загварууд нь pikup, stake bed, chassis болон төрөл бүрийн тусгай хувилбаруудыг багтаасан бөгөөд FC-170 нь хүнд даацын хос арын дугуйтай байлаа.

"Улам их ачааны зай! Тэнхлэг хоорондын бага зайд! “Газар сайгүй”" явна хэмээн тухайн үеийн FC загварыг сурталчилж байв. FC-150/170 загварын хэрэглэгчид болон фермерүүд ачаа зөөхийн зэрэгцээ хаа сайгүй явж чадах машинтай болов.

FC гайхалтай тохилог ачааны машин байсан бөгөөд ачаа ачиж, буулгахад маш хялбар байдлаараа гадаад зах зээлд түгээмэл борлогддог байв.

Өөрчлөхгүйгээр үйлдвэрлэж байсан FC-170 загварт 1959 онд хойд пүрш тавьсан нь нийт жинг 8000 фунт болгосон. Мөн 1967 оны FC-170 загварыг хойд хос дугуй, дөрвөн хурдны хүч дамжуулах гар ангитай үйлдвэрлэхэд нийт жин 9000 фунт хүртэл нэмэгдсэн. 1959-1960 оны зарим FC загвар бүрэн хөвдөг урд, хойд тэнхлэгтэй байв.

1959

JEEP® DJ-3A ЗАГВАРЫН ТҮҮХ

Зөвхөн хоёр дугуйн хөтлөгчтэй CJ-3A загварын Jeep® "Dispatcher" хувилбар нь хатуу болон зөөлөн дээвэртэй хагас задгай машин байсан бөгөөд DJ-3A гэж нэрлэгдэх болсон. Арын хаалгатай болон хаалгагүйгээр худалдаж байв. Хүчирхэг дөрвөн гоёмсог дугуй, араа нь жолооны багананд байрласнаараа ялгарч байлаа.

Зөөлөн дээврийнхээ эргэн тойрон цацагтай, 1959-1964 оны Surrey Gala загварыг халуун орны амралтын газруудад түрээслүүлдэг байсан.

Халуун орны сарнай, Шүрэн будан, Хөхөлбөр ногоон, Мөсөн голын цагаан, Гүн хөх бөгөөд Мөсөн голын цагаан гэсэн гурван өнгөтэй, дотор талдаа судалтай, дээрээ цацагтай Jeep® Surrey загвар урьд өмнө байснаас хамгийн гоёмсог нь байсан.

Surrey загварас 1083-ыг л үйлдвэрлэсэн бөгөөд өнөөдөр маш ховорт тооцогддог.

1961

FLEETVAN ЗАГВАРЫН ТҮҮХ

Willys Motors компани хоёр дугуйн хөтлөгчтэй Fleetvan загварыг хөнгөн даацын шуудангийн, зайрмагны машин хэмээн танилцуулсан. FJ платформ нь үйлчилгээнд тохиромжтой байхад оршиж байв. Fleetvan загварыг сайжруулсан DJ-3A Dispatcher-ийн платформд тулгуурласан бөгөөд "Jeep" тэнхлэг хоорондын зай нь 81 инч, F-134 Hurricane F-Head хөдөлгүүртэй байлаа. FJ цуврал хурдан, бат бөх, маш сайн манёврладаг байв.

Аль ч талаасаа ороход хялбар гулсдаг хаалгатай. Хөдөлгүүрийн хавтгай капотны ачаар урдах "бүх цэгийг" урд шилээрээ харах боломжтой. Баруун талдаа рультэй анхны хувилбарыг АНУ-ын Шуудангийн албанд ашиглаж байсан. Тус загварыг зогсоогоороо жолоодоход хялбар байлаа.

FJ-3-тэй харьцуулахад арай урт FJ-3A загварын нийт урт 154 инч байв.

1965 онд шинэ FJ-6 загварыг CJ-6 платформд тулгуурлан гаргав. 1975 онд AM Женерал компани үйлдвэрлэсэн FJ-8 3/4 тоннын цуврал, FJ-9 цувралын Шуудангийн үйлчилгээний бүрхүүлтэй ачааны машиныг FJ-6 орлох болов.

1963

JEEP® WAGONEER ЗАГВАРЫН ТҮҮХ

1962 онд Jeep® брэнд бүх тансаг зэрэглэлийн 4x4 off-road замын машины эцэг болох Wagoneer-ыг 1963 шинэ загвар болгон танилцуулсан. Willys компанийн Wagon-ыг орлосон Wagoneer нь дөрвөн дугуйн хөтлөгч систем бүхий (4WD) давуу талтай, суудлын автомашины хэв маяг, тав тух байлаа.

Wagoneer нь инноваци шингэсэн анхны тодотголтой олон зүйлтэй үйлдвэрлэгдсэнээрээ хувьсгал хийсэн. Үүнд 4X4 машины анхны автомат хүч дамжуулах эд анги, анхны дээр байрласан хуваарилах гол бүхий 6 цилиндртэй ачааны машины хөдөлгүүр, бие даасан урд амортизатортай анхны 4X4 машин, анхны автомат байнгын ажиллагаатай 4WD систем багтаж байв. 1973 онд гарч, хувьсгал хийсэн Quadra-Trac® 4WD системийг Jeep truck, wagon, дараа нь CJ-7 загварт суурилуулсан.

Алдартай дизайнер Брукс Стивений зохиосон Wagoneer загвар орчин үеийн хэв маяг, гоё үзэмжээрээ олон нийтийн сонирхлыг татсан. "Senior" (SJ) загварын машины төрлүүдэд Gladiator J-Series truck, Wagoneer, Panel Deliveries болон эхэн үеийн Cherokee загварууд багтана.

SJ загварын багцыг 28 гаруй жил үйлдвэрлэхдээ зөвхөн бага зэргийн өөрчлөлт оруулж үйлдвэрлэсэн байдаг нь АНУ-ын автомашины салбарын түүхэнд нэг платформд суурилж хамгийн удаан үйлдвэрлэсэн машин болсон.

Жижигрүүлсэн Wagoneer, Cherokee (XJ) загваруудыг танилцуулахтай зэрэгцэн Wagoneer-ийг 1984 онд Grand Wagoneer гэж нэрлэсэн.

1964

JEEP® GLADIATOR / J-SERIES TRUCK ЦУВРАЛЫН ТҮҮХ

1962 онд "J" line of Jeep® Gladiator trucks шинэ загваруудыг 1963 оны загвар хэмээн танилцуулсан. Gladiator full-size pickup trucks загвар нь Wagoneer загвартай нэг ижил платформтай байсан.

Gladiator загвар 120 инчийн (J-200) эсвэл 126 инчийн (J-300) Dana 20 хурдны хайрцаг, Dana 44s урд, хойд хэсэгтэй байв. Илүү бат бөх, бие даасан амортизаторыг хагас тоннын ачааны машинд суурилуулж байсан боловч 1965 оноос илүү чадалтай 44IFS урд дифференциал ашигласан.

Дараах тохиргоог хийлгэх боломжтой байв. Тэнхлэг хоорондын зайг сунгаснаар Thriftside, Townside, Chassis, Cab, Stake bed, Wrecker зэргийг суурилуулсан.

1965 оны сүүлээр Gladiator J-200, J-300 1965 оны сүүлээр J-2000, J-3000 гэж тус тус нэрлэгдэх болов. Gladiator гэсэн нэрийг 1971 онд халж, 1987 оныг дуустал pikup-ийг J-Series гэх болсон.

2005 онд шинэ Gladiator concept-ийг Jeep® брэндийн ирээдүй хэмээн туршилтаар гаргасан.

1965

TUXEDO PARK IV ЗАГВАРЫН ТҮҮХ

Jeep® CJ-5A/CJ-6A Tuxedo Park Mark IV загвар бол 1964-1967 онд үйлдвэрлэсэн онцгой тансаг зэрэглэлийн машин байв. Tuxedo Park загвар нь CJ-5A, CJ-6A дээр суурилагдсан. Хромон урд гупер, өрхийн тэмдэг, нугастай салхины шил, арын гэрэл, "Jeep" эмблемтэй дугуйны таг, баганан араа солих хөшүүрэг, дөрвөн дугуйн хөтлөгч систем, 160 морины хүчтэй V-6 хөдөлгүүртэй байв. Jeep® CJ-5A Tuxedo Park загварыг Линдон Б. Жонсоны ерөнхийлөгчийн жагсаалын үеэр 1965 онд ашигласан.

1966

JEEP® J-2000 / J-3000 АЧААНЫ МАШИНЫ ТҮҮХ

1965 оны сүүлээр J-200 болон J-300 Jeep® Gladiators нь J-2000, J-3000 гэж нэрлэгдэх болсон. J-2000 загварын тэнхлэг хоорондын зай 120 инч, J-3000 загварын тэнхлэг хоорондын зай 126 инч байсан. Эдгээрийг хоёр эсвэл дөрвөн дугуйн хөтлөгч системтэй авч болох байв.

J-Series Truck машин одоо стандарт болсон Jeep Hi-Torque 6, мөн сонголт бүхий Vigilante V-8 гэсэн хоёр гайхалтай хөдөлгүүртэй байв. Та Turbo-Hydra-Matic® автомат хурдны хайрцаг сайжруулсан 4WD арааны систем, хос дамжуулах хайрцаг, шинэ, сайжруулсан жолоодлого, full-time-power хойд пүрш дээр нь шинэ өнгө, өнгөлгөөтэй авч болохоор байлаа.

1968 онд J-3000 Truck (126 инч) бат бөх, 4.27:1 стандарт араатай Dana 44 урд, Dana 53 тэнхлэг, 350 куб инч "Dauntless" V8 (Buick) хөдөлгүүр, 4 хурдны хүч дамжуулах эд ангитай байлаа.

Gladiator гэсэн нэрийг 1972 онд ашиглахаа болив.

1967

JEEP® SUPER WAGONEER ЗАГВАРЫН ТҮҮХ

1965 онд Jeep® брэнд анхны жинхэнэ тансаг зэрэглэлийн 4x4, сайжруулсан Super Wagoneer загварыг гаргав. "Super Custom" гэгдэх гоёмсог Wagoneer загварыг бат бөх бөгөөд тав тухтай суудлын машиныг хүссэн чинээлэг худалдан авагчдад зориулсан. Super Custom нь цаг агаарын бүхий л нөхцлийг туулах чадвартай бөгөөд нэг хурдны дамжуулах хайрцагтай.

Super Wagoneer загварт агааржуулагч, удирдлагатай арын хаалга, тоормосны хяналт, хурдны хяналт, долоон байрлалаар байрлуулдаг жолооны хүрд, бууралттай цонх, гурван туяа бүхий их биеийн судал, винил дээвэр, хромон дээврийн тавиур, зөөлөвчтэй винил дээвэр, тагтай дугуйнууд, цаг судалтай дугуй, хүчирхэг 327 куб инчийн "Vigilante" дөрвөн голтой V8 хөдөлгүүр (270 мх), хяналтын самбараас араа сольдог TH400 "Turbo Hydra-Matic" автомат хүч дамжуулах эд анги зэрэг дээд зэрэглэлийг онцлогуудыг суулгасан байв.

Эдгээр өндөр тоноглолтой Super Wagoneer загвар өнөөгийн тансаг зэрэглэлийн жийп машины зах зээлийн эхийг тавьсан юм. 5,943$ суурь үнэ нь энгийн Wagoneer үнээс бараг хоёр дахин илүү байсан нь бусдаас ялгаатай болгож байв.

Сүүлийн Wagoneer загвартай адил харагдуулах "woody treatment-ийг 1975 онд танилцуулсан.

 

M-715 ЗАГВАРЫН ТҮҮХ

1951 оноос хойш цэргийн үүрэг гүйцэтгэж ирсэн Dodge M37 цувралын 3/4 тонны автомашиныг орлуулахаар M-715 цувралын 1 1/4 тонн цэргийн Jeep® загварыг бүтээсэн. M-715 бол Gladiator pickup truck-аас санаа авсан бөгөөд жирийн хэрэглээний эд ангиас гол төлөв авч үйлдвэрлэсэн анхны байлдааны автомашин болсон.

M-715 нь 6-цилиндртэй I-6 Торнадо хөдөлгүүр, Т-98 дөрвөн шатлалт дамжуулалт, NP200 дамжуулах чадвартай, 5.87:1 тэнхлэгийн харьцаатай Dana 60 урд, Dana 70 бүрэн хөвдөг хойд тэнхлэгтэй байв. Дээд хурд нь 55 миль/цаг.

Урд хаалт бүхий шаврын хаалт, капот, хаалга, кабин нь Gladiator загварыг дууриалгасан бөгөөд кабин, хаалга, шаврын хаалтны ухлаадасны дээд хэсгийг өөрчилсөн. Ачааны хайрцаг нь бүхэлдээ цэргийн дизайнтай байв.

Бүгд нэг ижил их бие, тэнхлэг хоорондын зайд тулгуурласан M-715 гагнуурын аппарат, цахилгаан үүсгүүр, 8,000 фунтийн эргүүлэгтэй M-724 кабинтай арлын загвар, M-725 ердийн армийн түргэний тэрэг, 8,000 фунтийн PTO эргүүлэгтэй M-726 телефоны засвар үйлчилгээний ачааны машин, зүүн буланд суурилуулсан дохионы гэрэлтэй гэх зэргээр хэд хэдэн янз байв.

Гал түймэртэй тэмцэх, ойн аж ахуй, загас/ан агнуурын зэрэг төрийн байгууллагууд M-715 загварыг мөн ашиглаж байв.

 

JEEPSTER COMMANDO STATION WAGON ЗАГВАРЫН ТҮҮХ

4WD машиныг аялал зугаалга, чөлөөт цагаараа ашиглах их сонирхол байгааг олж мэдсэн Кайзер 1960-аад оны сүүлээр Jeepster Commando гэсэн нэртэй шинэ цувралыг гаргахаар болсон. Kaiser Jeep Bronco, Land Cruiser загвартай өрсөлдөх зорилгоор энэ спорт маягийн машинд зориулан Willys Jeepster, Willys Commando гал командын машины нэрийг зээлж авсан.

Автомат хурдны хайрцагтай, анхны компакт 4WD, тасалгаатай Commando нь бүсгүйдийг гайхшруулсан далайн эргийн хөгжилтэй аяллын сэдэвтэй залууст зориулсан зар сурталчилгааны аян эхлүүлсэн."

C-101 (тэнхлэг хоорондын зай101 инч ) нь Roadster, pickup, power-top convertible, station wagon (8705F) гэсэн 4 сонголттойгоор CJ-6-ийн явах эд ангиудад суурилуулсан.

Jeep® брэндийн үнэнч хэрэглэгчдийн дунд эртнээс алдартай Commando загварын эхний хувилбарууд нь "Dauntless" V6, сонгож болох TH400 дамжуулах хүч, бүрэн хөвөгч Dana 27 урд, 44 хойд тэнхлэг зэрэгтэй ирж байлаа.

Хамгийн ховор Jeep® машинуудын нэг нь AMC / Hurst-ын хамтарсан бүтээл 1971 оны Commando "Hurst Special" хоёр хаалгатай Hurst shifter, ABS scoop, 8000 rpm уралдааны тах, цэнхэр, улаан гаднах ралли судлуудтай. 100 хүрэхгүй тоогоор үйлдвэрлэсэн Commando Hurst Special-ыг цуглуулагчид маш их сонирхдог.

1967-1971 Jeepster Commando (C-101), AMC компанийн санаачилсан 1972-1973 оны Commando (C-104) (Jeepster гэсэн нэрийг ашиглаагүй) гэсэн хоёр хувилбар гарсан. Jeepster Commando загварын хэд хэдэн тусгай хувилбарыг үйлдвэрлэсэн. Jeep брэнд SC-1 буюу Sport Commando загварыг 1971 онд үйлдвэрлэсэн бөгөөд тусгай "Butterscotch" будгийн засал, "хурдны судалтай байв."

Sport Commando-тэй төстэй сайжруулсан металл хувилбарыг SC-2 загвар хэмээн 1972 онд гаргасан. AMC 232, 258 OHV 6 цилиндр, 304 V-8 хөдөлгүүрийг багтаахын тулд Commando загварын урд хэсгийн хэв маягийг 1972 онд өөрчилсөн. Уламжлалт Jeep® брэндийн хамрын хаалтыг өөрчилсөн нь Commando загварыг хэрэглээнээс гаргасан гэж үздэг.

 

JEEPSTER COMMANDO CONVERTIBLE ЗАГВАРЫН ТҮҮХ

Jeepster Convertible (C-101) нь CJ-6 загварын явах эд ангид roadster, station wagon, pickup, and power-top гэсэн дөрвөн их биеийн сонголттой суурилуулсан байв.

Автомат хурдны хайрцагтай, анхны компакт 4WD, тасалгаатай Commando нь бүсгүйдийг гайхшруулсан далайн эргийн хөгжилтэй аяллын сэдэвтэй залууст зориулсан зар сурталчилгааны аян эхлүүлсэн.

1950-аад оны Jeepster загвар руу эргэн очсон 1967 оны хагас задгай, "сонгодог" Jeepster загвартай яг ижил (8701 модель) хоёр туяатай будаг, эвхэгддэг дээвэр, Континентал иж бүрдэлтэй байсан. Гараар ажиллуулдаг дээвэр хагас задгай машинд цаанаасаа ирдэг байсан бөгөөд электро гидравлик, товчоор ажилладаг дээврийг сонгон авах боломжтой байв. Plain Jane буюу "энгийн" загвар (8702) 1968-1971 хүртэл худалдаанд байсан.

 

JEEPSTER COMMANDO PICKUP ЗАГВАРЫН ТҮҮХ

Jeepster Commando (C-101) нь CJ-6 загварын явах эд ангид Soft Top roadster, station wagon, power-top convertible, and pickup (хагас металл бүхээгт зориулсан 8705H модель, дээвэргүй 87050) гэсэн дөрвөн их биеийн сонголттой суурилуулсан.

Jeep® брэндийн үнэнч хэрэглэгчдийн дунд эртнээс алдартай Commando загварын эхний хувилбарууд 160hp"Dauntless" V6, сонгож болох TH400 дамжуулах хүч эд анги, бүрэн хөвөгч Dana 27 урд, 44 хойд тэнхлэг зэрэг олон хүсэн хүлээсэн бүрэлдэхүүн хэсэгтэй ирж байв.

1970 онд ачааны хэсэг 63 инч урт болж, саадгүй харах маш өргөн хойд цонхтой, ачааны хэсгийг бүрэн ашиглахын тулд нөөц дугуйг ачсан байв.

Тогтворжуулагч хөндлөвчтэй олон ороомогтой пүршийг урд амортизаторт суурилуулж, хойд амортизатор тэнхлэгийн голоос урагшаа 5 инчийн зайд тэгш бүхий пүрштэй байв. Car and Track сэтгүүлд "Энэ амортизаторын ачаар Jeep® нь бидний жолоодож үзсэн хамгийн сайн нь байлаа"гэж бичиж байв. "Commando загвар өнөөг хүртэл бидний туршсан 4X4 бусад бүх автомашинаас илүү зөөлөн, ая тухтай нь байв."

Commando pickup арилжааны салбарт нэн эрэлттэй модель байлаа.

1968

JEEPSTER COMMANDO ROADSTER ЗАГВАРЫН ТҮҮХ

Jeepster Commando Roadster (C-101) бол CJ-6 загварын аралд тулгуурласан бөгөөд 8705 загвар гэж нэрлэдэг байв. Салгаж авах боломжтой, хагас эсвэл бүтэн зөөлөн дээвэртэй байлаа. Тусгаарлах хана суурилуулсан зөөлөн хагас бүхээгийг ашиглаж болно.

1969

J-4000 TRUCK ЗАГВАРЫН ТҮҮХ

Jeep® Gladiator J-4000 цувралын pickup нь шинэ урд пүрштэй баригчтай, тэнхлэг хоорондын зай 131 инч байлаа. Шуугиан дэгдээсэн тус загвар нь 19 шпонктой, Dana 44 брэндийн урд тэнхлэг, D44, D53 эсвэл D60 хойд тэнхлэгтэй байв. Стандарт дамжуулах хүч нь 232 V6 хөдөлгүүр байсан. Хөдөлгүүр AMC 360 V8, AMC 401 V8 гэсэн сонголттой. 1971 онд Jeep® Gladiator загвар дөрвөн дугуйн хөтлөгч стандарттай АНУ-ын цорын ганц pickup байсан бөгөөд хамгийн хүнд хэцүү зам, хөдөө орон нутагт түүртэхгүй явдаг байв.

Цахилгааны эх үүсвэр гаргагч, ачигч, цас арилгах хэрэгсэл, нураагч багц болон урд хэсэгт суурилуулсан эргүүлэгтэй татагчтайгаар худалдаж авах боломжтой байжээ.

J-4800 аяллын тусгай хувилбарт ачааны машины их биенд тав тухтай аяллын тасалгааг суурилуулах боломжтой байв. Энэ хувилбар 3930 фунтийн даацтай, хүчирхэг амортизатор, four-speed all-synchro хүч дамжуулах эд анги, хүнд даацын хөргөлт, 10 дугуйтай байв.

1970

JEEP® DJ DISPATCHER ЗАГВАРЫН ТҮҮХ

Jeep® Dispatcher (DJ) алдарт CJ цувралын хоёр дугуйн хөтлөгч хувилбар байв.

Тус автомашин CJ загвартай төстэй боловч олон талаараа өөр байв. Бүрэн хаалттай, зөвхөн хойд дугуйгаар мааждаг, гүйдэг хаалгатай, дүүжин хойд хаалгатай байв.

1971

COMMANDO HURST ХУВИЛБАРЫН ТҮҮХ

JEEPSTER COMMANDO HURST ХУВИЛБАР

Хамгийн ховор Jeep® машинуудын AMC / Hurst компанийн хамтарсан бүтээл, 71 оны Commando "Hurst Special хоёр хаалттай Hurst араа солих хайрцаг, ABS капот нээгч, 8000 эрг/мин хурдны тоолууртай, гадна талдаа цэнхэр, улаан өнгийн судалтай " юм. 100 хүрэхгүй тоогоор үйлдвэрлэсэн тус загварыг цуглуулагчид маш их сонирхдог.

1972

J-10 TRUCK ЗАГВАРЫН ТҮҮХ

1971 онд Jeep®  Truck Gladiator нэрээ сольж, J-10 (119 инч) эсвэл J-20 (131 инч) загваруудыг санал болгов. Урд дискэн тоормос, шинэ урд тэнхлэг, зургаан хадаастай дугуй, илүү хүнд их бие зэргээр сайжруулсан байв.

Бүх ачааны машин кабинаас урагш Jeep® Wagoneer, Cherokee загвартай ижил их биетэй байсан бөгөөд уламжлалт хажуугийн хавтан, гишгүүртэй гэсэн их биетэй худалдаж байсан.

J-10 J цувралын pickup Honcho, Golden Eagle, 10-4 гэсэн хувилбартай байв.

1976 онд алдартай Honcho загвар гарч ирж, ердийн стандарт J-10 -аас 699 ам.доллар илүү үнэтэй байв. Өргөн дугуйтай Cherokee Chief загвартай дүйх ачааны машин байсан бөгөөд гишгүүрт тэвштэй Sportside, Townside гэсэн хоёр хувилбартай байв.

Honcho загвар тэвшиндээ алтан судал, шаврын хаалт, ачааны хаалга, 8x15 инчийн хигээстэй off-road замын дугуй, Levi's брэндийн жийнсэн дотор тасалгаа, спорт жолооны хүрдтэй байв. Laredo багцыг 1980 онд Honcho загварын хамт худалдаж авах боломжтой болов.

1977-1983 онд үйлдвэрлэсэн 1977 оны Golden Eagle багц урд хэсгийн хаалтын хамгаалалт, жолооны гэрэл, өнхрөхөөс хамгаалах хөндлөвч, 8 инчийн дугуй, Levi's суудал, гоёлын судал, бүргэдийн зурагтай капотны наалтаас бүрдэж, нийлээд $749 болж байв.

10-4 өнгөлгөөний багцыг 1974-1983 онд үйлдвэрлэсэн. 1978 оны багц гол төлөв өнгөний сонголт, гоёлоос бүрдэж, 10-4 багц мөн үйлдвэрээс суурилуулсан CB радиог санал болгож байв.

 

JEEP® CJ-5 RENEGADE ЗАГВАРЫН ТҮҮХ

Renegade загварууд ихэвчлэн 304 куб инчийн (5 л) V8 хөдөлгүүр, улам бат бөх дамжуулах анги, хайлшин дугуй, Trac-Lok® брэндийн гулсалтыг хязгаарласан хойд дифференциалтай байв.

Онцгой ажиллагаатай 600 Jeep® Renegade II шар, ногоон, улбар шар өнгөөр будсан 200 загварыг 1971 онд үйлдвэрлэсэн. Мөн эхэн үедээ 150 тэргийг Big Bad улбар шар өнгөөр будсан (энд харуулаагүй).

1976 онд AMC компани "Super Jeep" (1973 онд мөн гарсан) загварыг танилцуулав. Энэ өвөрмөц CJ-5 өрх, суудал дээрээ тусгай судалтай, хромон урд бамбай, өнхрөлтийн эсрэг хөндлөвч, 258 OHV зургаа хөдөлгүүр, шаврын хаалт дээрээ хар өнгийн, резинэн эмжээртэй том Polyglas брэндийн цагаан судалтай дугуйтай байв.

1973

JEEP® CJ-5 UNIVERSAL ЗАГВАРЫН ТҮҮХ

1973 оноос эхлэн бүх Jeep® CJ загвар AMC компанийн үйлдвэрлэсэн 304 эсвэл 360 куб инчийн V-8 хөдөлгүүртэй ирж байв. Renegade загварууд ихэвчлэн 304 куб инчийн (5 л) V8 хөдөлгүүр, улам бат бөх дамжуулах анги, хайлшин дугуй, Trac-Lok® брэндийн гулсалт хязгаарласан хойд дифференциалтай байв.

1964-1967 оны "тансаг зэрэглэлийн" Tuxedo Park, 1969 оны Camper, 1969 оны "462", 1970 оны Renegade I, 1971 оны Renegade II, 1972-1983 оны Golden Eagle, 1973, 1976 оны Super Jeep зэрэг олон тусгай хувилбарыг үйлдвэрлэсэн. Хоёр дугуйн хөтлөгч хувилбар болох DJ-5-ыг 1974 он дуустал худалдсан. Домог болсон алдарт CJ-5 ямар ч Jeep® -ээс илүү олон миль элээсэн байх. CJ-5-ыг Jeep® брэндийн ямар ч машинаас илүү удаан 30 жилийн турш үйлдвэрлэсэн.

CJ-5 / аяллын машиныг амралт, аяллын шинэ концепц хэмээн сурталчилж байв. Бүхээгт чиргүүлийг амархан салгах боломжтой анхны өвөрмөц системтэй байв.

1974

J-20 ЗАГВАРЫН TRUCK ЗАГВАРЫН ТҮҮХ

1974 онд Jeep® Truck J-10 (119 инч) эсвэл J-20 (131 инч) загвар гэж нэрээ сольсон. Урд дискэн тоормос, шинэ урд тэнхлэг, зургаан хадаастай дугуй, илүү хүнд их бие зэргээр сайжруулсан байв.

J-20 нь хүнд даацын өндөр хүчин чадалтай зэрэглэлд багтах GVW (тээврийн хэрэгслийн жин) "хүнд" хагас тонноос нэг тонн гаруй даац хүртэл жинтэй. Хос хойд дугуйтай авч болох байв.

J цуврал үйлдвэрлэлийн он жилүүдэд J-30 цувралын ачааны машин үйлдвэрлэсэн.

1975

JEEP® CHEROKEE (SJ)

Шинэ Cherokee Wagoneer загварын спорт маягийн, хоёр хаалгатай хувилбар байсан бөгөөд уралдааны машины суудал, спорт маягийн жолооны хүрд, илүү залуу, адал явдалд дуртай жолооч нарыг татах зорилготой байжээ.

1974 оны 2 сард Jeep® Cherokee бидний одоогийн мэдэх Four Wheeler of the Year шагнал болох Four Wheeler сэтгүүлийн Achievement Award шагналыг авсан анхны автомашин болсон.

Гурван инчийн өргөн тэнхлэг, эмжээртэй шаврын хаалттай Cherokee, мөн стандарт тэнхлэг, эмжээргүй шаврын хаалттай Cherokee гэсэн хоёр төрлийн кузовтой Cherokee 1975 онд худалдсан. Cherokee загварын дөрвөн хаалгатай хувилбар 1977 он гэхэд гарав.

Энгийн Cherokee загвараас гадна Cherokee S, Cherokee Chief, Laredo, Golden Eagle гэсэн багцуудын 9 жил санал болгосон.

 

CHEROKEE CHIEF ЗАГВАРЫН ТҮҮХ

AMC компани залуучуудад зориулсан Cherokee болгож хоёр хаалгатай Wagoneer машиныг дахин худалдсан.

Шинэ Cherokee Wagoneer загварын спорт маягийн, хоёр хаалгатай хувилбар байсан бөгөөд уралдааны машины суудал, спорт маягийн жолооны хүрд, илүү залуу, адал явдалд дуртай жолооч нарыг татах зорилготой байлаа.

1974 оны 2 сард Jeep® Cherokee бидний одоогийн мэдэх Four Wheeler of the Year шагнал болох Four Wheeler сэтгүүлийн Achievement Award шагналыг авсан анхны автомашин болсон.

1975 оны 1 сард Jeep® Cherokee Chief загварыг танилцуулав. Өргөн дугуйтай хувилбар нь гадна судал, илүү том дугуй, гурван инч өргөн тэнхлэг, илүү том урд, хойд дугуйн ухлаадас, Dana 44 урд, хойд тэнхлэг, илүү гоёмсог тасалгаатай. Тус багц "S" загвараас $349 илүү үнэтэй байсан.

Энгийн Cherokee загвараас гадна Cherokee S, Cherokee Chief, Laredo, Golden Eagle гэсэн загварыг 9 жил үйлдвэрлэсэн.

1976

JEEP® J-10 HONCHO ЗАГВАРЫН ТҮҮХ

1976 онд алдарт Honcho загвар гарсан нь стандарт J-10 -аас 699 ам.доллар илүү үнэтэй байв. Өргөн дугуйтай Cherokee Chief загвартай дүйх ачааны машин байсан бөгөөд гишгүүрт тэвштэй Sportside, Townside гэсэн хоёр хувилбартай байв.

Honcho загвар тэвшиндээ алтан судал, шаврын хаалт, ачааны хаалга, 8x15 инчийн өргөн off-road замын дугуй, Levi's брэндийн жийнсэн дотор тасалгаа, спорт жолооны хүрдтэй байв.

Laredo багц 1983 онд Honcho загварыг орлох болов.

 

ЖИЙП® CJ-7 ЗАГВАРЫН ТҮҮХ

1976 онд AMC компани 20 жилийн хугацаанд Jeep® брэндийн анхны томоохон өөрчлөлт болох CJ-7 буюу эх загварын 7 дахь хувилбарыг гаргав.

Автомат дамжуулах эд ангийг багтаахын тулд CJ-7 загвар CJ-5 загвараас арай урт тэнхлэг хоорондын зайтай байв. CJ-7 загвар дөрвөлжин хаалганы нээлхийтэй харин CJ-5 дугуй хаалганы нээлхийтэй байв. Энэ хоёрын ялгаа нь ийм л байв.

Анх удаа CJ-7 загварыг хэвд оруулсан хуванцар дээвэр, ган хаалгатайгаар санал болгов.

93.5 инчийн тэнхлэг хоорондын зайтай CJ-7 болон 83.5 инчийн тэнхлэг хоорондын зайтай CJ-5 хоёрыг 30 жилийн турш үйлдвэрлэсний дараа 1983 онд AMC компани CJ-5 загварыг зогсоохоос аргагүйд хүрсэн.

1969 оны "462" CJ-5 загварын дараахан Renegade загвар том дугуй, өнхрөлтийн хамгаалалт, доод араа, гулсалтыг хязгаарлах дифференциал зэрэг гол төлөв хүчин чадлыг сайжруулсан хувилбартайгаар гарч ирсэн.

1970 онд Kaiser V6 хөдөлгүүр, богино хамартай CJ-5 загварт тулгуурласан Renegade I гарч ирэв. Renegade II загвар бас үүнтэй адил байв. 1972 онд урт хамартай, AMC хөдөлгүүртэй CJ зогсож "Renegade гарч ирсэн."

1975 он дуустал Renegade багцад 304 инчийн V8, хайлшин том дугуй, гулсалтын хязгаарлалт гэх мэл маш олон давуу тал байв.

1977

JEEP® GOLDEN EAGLE ЗАГВАРЫН ТҮҮХ

Golden Eagle багц Renegade багцаас $200 үнэтэй байв. Анх капотан дээрээ бүргэдийн зурагтай наалт, илүү том дугуй, Levi's жийнсэн зөөлөн дээвэр, хойд талд суурилуулсан нөөц дугуй, дугуйн өргөтгөсөн эмжээр, нөөц дугуйн цоож, тав тухын багц, Décor бүлэг, тахометр, хивс, цагтай байсан.

1980 оны "Dixie" нэртэй Jeep® CJ-7 Golden Eagle загварыг олны мэдэх Dukes of Hazzard нэвтрүүлгийн Daisy Duke алдартай болгосон. Одоо энэ машин Теннесси мужийн Нашвилл дахь Dukes of Hazzard музейд байдаг.

CJ-5 Golden Eagle багцыг 1977-1983 онд худалдаж байв.

1978

1970-ААД оны WAGONEER ЗАГВАРЫН ТҮҮХ

Американ Моторс Корпорац Kaiser Jeep корпорацыг 1970 оны эхээр худалдан авав. Jeep® Wagoneer загвар тус арван жилийн турш олон шинэ дэвшилтэйгээр сайжирсаар байлаа. Шинэ AMC 360 куб инчийн V8, дараа нь 401 куб инчийн V8 хөдөлгүүрийг тус тус нэвтрүүлэв. Шинэлэг Quadra-Trac® 4X4 систем байнгын ажиллах (гараар араа солихгүй) чадвараараа тус салбарт хувьсгал авчрав.

Wagoneer Limited (1978-79) Super Wagoneer загварын залгамжлагч байсан бөгөөд хожим Grand Wagoneer болгон нэрээ сольсон. Limited бол тухайн үеийн хамгийн тансаг зэрэглэлийн 4x4 байлаа.

Road & Track сэтгүүл үүнийг "4 дугуйгаар мааждаг машины оргил гэж нэрлэв."

1980

CJ-5 LAREDO ЗАГВАРЫН ТҮҮХ

Laredo багцыг CJ загварын шугамаар 1980 - 1986 хүртэл худалдсан. Ердийн багцад хромон хаалт, урд бамбер, дугуй, капотын эмблем, өнгөлгөө багтаж байв.

Түүнээс хойш Laredo гэсэн нэр өнөөг хүртэл хэд хэдэн Jeep® загварт хадгалагдан үлдэж, гоёмсог үзэмжтэй дундаас дээгүүр ангиллын багц болсон.

1981

CJ-10 ЗАГВАРЫН ТҮҮХ

Дотоодын зах зээлд хэзээ ч нийлүүлээгүй CJ-10 дөрвөлжин их гэрэл, хачирхалтай 9 нүхтэй хамрын хаалттай, 1/2 эсвэл 3/4 тонны Jeep жижиг ачааны машин байлаа. Энэ загвар Австралид их харагддаг. CJ-10 нь Chrysler 727 автомат хүч дамжуулах эд ангитай хосолсон Nissan SD33 3.3L V6 хөдөлгүүртэй байв.

CJ10 загвар үйлдвэрээсээ хүнд араатай байсан бөгөөд шаврын хаалтад суурилуулсан их гэрэлтэй байв.

Flightline Tow Tractor гэсэн нэрээр мөн мэдэх CJ-10A дэлхий даяар нисэх зурвас дээр онгоц чирэхэд ашигладаг найдвартай чирэгч байлаа. АНУ-ын агаарын хүчин CJ-10A загварын ихэнхийг худалдан авав. CJ-10A загварыг 1984-1986 онд үйлдвэрлэсэн.

JEEP® CJ-10 загварыг харуулав.

 

SCRAMBLER CJ-8 ЗАГВАРЫН ТҮҮХ

CJ-6 загварыг 1975 онд халсны дараа хэрэглэгчид ил их зайтай Jeep®  сонирхох болсон. AMC компани CJ-8 " Scrambler загвараар хариу барив." Энэ pickup CJ-7 загвартай төстэй боловч илүү урт тэнхлэг хоорондын зай 103 инч, бөгөөд илүү том ачааны хэсэг гаргахын тулд урт кузовтой байв.

Эд анги нь CJ-7 загвартай адил боловч CJ-8 загварт V8 хөдөлгүүрийг хэзээ ч санал болгоогүй бөгөөд зургаан цилиндр Scrambler AMC 904-р загварын автомат хүч дамжуулах эд ангитай байх боломжтой байв.

Олон улсад CJ-8 гэгдсэн онгорхой кабинтай pickup зөөлөн дээвэр эсвэл хатуу дээвэртэй худалдагдаж байв. Scrambler загварын ган дээвэртэй хувилбарыг Австрали улсад экспортолж, Аляска муж улс дахь олны мэдэх АНУ-ын төрийн байгууллага автомат хүч дамжуулах эд ангитай, дулаалгын хавтантай Scrambler загварыг ашиглаж байв.

АНУ-ын ерөнхийлөгч асан Роналд Рейган Blue Scrambler машинаа "Rancho De Cielo" хувийн эдлэн газартаа унадаг байлаа.

Scrambler загварыг төстэй овортой Jeep® Comanche pickup орлох болов. Тухайн үедээ сайн борлогддоггүй байсан Scrambler өнөө үед цуглуулагчид болон off-road замын машин угсрагчдын асар их сонирхлыг татдаг.

1982

CJ-7 LAREDO ЗАГВАРЫН ТҮҮХ

Laredo багцыг CJ загварын шугамаар 1982 -1986 хүртэл худалдсан. Ердийн багцад хромон хаалт, урд бамбер, дугуй, капотны эмблем, өнгөлгөө багтаж байв.

Түүнээс хойш Laredo гэсэн нэр өнөөг хүртэл хэд хэдэн Jeep® загварт хадгалагдан үлдэж, гоёмсог үзэмжтэй дундаас дээгүүр ангиллын багц болсон.

1983

1980-ААД ОНЫ J-10 TRUCK ЗАГВАРЫН ТҮҮХ

1971 онд Jeep® ачааны машин Gladiator нэрээ сольж, J-10 (119 инч) эсвэл J-20 (131 инч) загваруудыг санал болгов. Урд дискэн тоормос, шинэ урд тэнхлэг, зургаан хадаастай дугуй, илүү хүнд их бие зэргээр сайжруулсан байв.

J-10 J цувралын жижиг ачааны машин Honcho, Golden Eagle, 10-4 гэсэн хувилбартай байв.

J-20 нь хүнд даацын өндөр хүчин чадалтай зэрэглэлд багтах GVW (тээврийн хэрэгслийн жин) "хүнд" хагас тонноос нэг тонн гаруй даац хүртэл жинтэй. Хос хойд дугуйтай авч болох байв.

J-30 цувралыг ачааны машиныг J цувралын он жилүүдэд үйлдвэрлэсэн.

Бүх ачааны машин бүхээгээс урагш Jeep® Wagoneer, Cherokee загвартай ижил их биетэй байсан бөгөөд уламжлалт хажуугийн хавтан, гишгүүртэй кузовтой худалдаж байв.

10-4 өнгөлгөөний багцыг 1974-1983 онд үйлдвэрлэсэн. 1978 оны багц гол төлөв өнгөний сонголт, гоёлоос бүрдэж, 10-4 багц мөн үйлдвэрээс суурилуулсан CB радиог санал болгож байв.

1977-1983 онд үйлдвэрлэсэн 1977 оны Golden Eagle багц нүүрний хамгаалалт, жолооны гэрэл, өнхрөхөөс хамгаалах хөндлөвч, 8 инчийн дугуй, Levi's суудал, гоёлын судал, бүргэдийн зурагтай капотын наалтаас бүрдэж, нийлээд $749 болж байв.

1984

1980-ААД оны GRAND WAGONEER ЗАГВАРЫН ТҮҮХ

1984 онд AMC компани Jeep® Wagoneer, Cherokee нэрийг жижиг unibody XJ загвар луу шилжүүлсэн. Бүрэн хэмжээтэй SJ Wagoneer загвар 1991 он хүртэл тэсэж үлдсэн боловч "Grand Wagoneer" гэсэн нэртэй болсон.

Илүү тансаг зэрэглэлийн жийп хэмээн сурталчилсан энэ машин АНУ-ад карбюратортой худалдсан хамгийн сүүлийн машины нэг байв.

1991 оны загвар хянах самбартаа "Final Edition" гэсэн тэмдэгтэй байв.

SUV " зах зээлд алтан жишиг" гэж үздэг байв.

1985

JEEP®CHEROKEE ЗАГВАРЫН ТҮҮХ

Компакт жийп ирээдүйтэй болохыг өөрийинх нь хийсэн зах зээлийн судалгаа харуулсны дараа AMC компани шинэ компакт XJ Cherokee, Wagoneer спорт тэвштэй суудлын машины дизайныг гаргаж үйлдвэрлэхэд 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийв. AMC, Renault компанийн инженерүүд SJ Cherokee загварын дизайн, шавар моделийг гаргасан 1978 оноос XJ загварын дизайн эхтэй боловч цоо шинэ XJ цуврал 1984 онд анх зах зээлд гарч, олны талархлыг хүлээв. Тэрээр off-road замын автомашины гурван сэтгүүлээс урьд өмнө авч байгаагүй "Оны 4x4" шагнал авсан юм.

1984 оны Jeep® Cherokee хувьсгал хийсэн автомашин байв. Wagoneer (SJ) загвараас 21 инч богино, 6 инч нарийн, 4 инч намхан, 1000 фунт хөнгөн байв. Уламжлалт арал, их биеийн оронд тэс ондоо явах эд ангитай байв.

XJ загварыг хоёр 4X4 системтэй худалдаж авах боломжтой байв. Command-Trac® байнгын бус, Selec-Trac® байнгын 4X4. XJ загвар хурдны бус замаар давхих чадвар, тоноглол нэмж өөрчлөх боломжоороо 4X4 сонирхогчдыг ихээхэн татаж байв.

1988 он хүртэл Cherokee хоёр, дөрвөн хаалгатай загвартай ганц компакт жийп байв. Анх 2.5 л, 4 цилиндрийн хөдөлгүүр эсвэл 2.8 л V-6 хөдөлгүүрээс сонгох боломжтой 4.0 л эгнээ бүхий 6 цилиндрийн хөдөлгүүр 1987 онд зах зээлд гарав.

Жилийн хугацаанд 14 төрлийн загвар гарсан. Base, SE, Wagoneer Limited, Briarwood, Pioneer, Pioneer Olympic Edition, Chief, Sport, Country, Classic, Limited, Laredo, Freedom, 60 жилийн ойн хувилбар.

1986

JEEP®COMANCHE ЗАГВАРЫН ТҮҮХ

Jeep® Comanche (MJ гэж мөн нэрлэдэг) XJ Cherokee загвар pickup хувилбар байв. Comanche жижиг ачааны машиныг анх XJ загвартай ижил араатай байсан ч 1986 оны MJ загварыг 2.1 л Renault I-4 дизель хөдөлгүүртэй авах боломжтой байв.

Comanche загвар бол нэг их биет машин байсан бөгөөд pickup-уудын дунд өвөрмөц байв. Богино тэвштэй Comanche Спорт ачааны машин, урт тэвштэй Comanche Chief гэсэн хувилбартай байлаа.

Хамгийн сүүлийн Comanche 1947 онд эхэлсэн Jeep ачааны жижиг машины төгсгөл болсон.

1987

JEEP® WRANGLER (YJ) ЗАГВАРЫН ТҮҮХ

Jeep® Wrangler (YJ) урт настай CJ цувралыг орлох болов. Тэрээр илүү өргөн дугуй, өнцөгтэй хамрын хаалт, тэгш өнцөгт их гэрэл, орчин үеийн тасалгаатай байв. Энэ нь улмаар маш "боловсон" Jeep Wrangler болгож харагдуулж байв.

Хэдийгээр Wrangler CJ-7 загварын онгорхой их биетэй байсан ч өмнөх загвараасаа их ялгаатай байв. Механикийн хувьд Wrangler CJ-7-оос илүү Cherokee загвартай илүү адил байв. Wrangler YJ энэ төрлийн Jeep® машины хувьд анхных (сүүлчийн) байсан дөрвөлжин их гэрэлтэй байв.

Wrangler загварын хувилбар дараах олон янз байв. Base ("S" эсвэл "SE"), Laredo, Islander, Sport, Sahara, Renegade, Rio Grande.

1987 оны 8-р сарын 5-нд буюу Wrangler загварыг гаргаснаас ойролцоогоор нэг жилийн дараа Американ Моторс Корпорацыг Chrysler корпорацид зарсан бөгөөд олны мэдэх Jeep® брэнд Chrysler Jeep / Eagle салбарын нэг хэсэг болов.

1988

JEEP® WAGONEER ЗАГВАРЫН ТҮҮХ

Гэр бүлд зориулсан Jeep® Wagoneer Cherokee (XJ) загварын нэг хувилбар байв. Үүнийг хоёр янз буюу Wagoneer, Wagoneer Limited гэж худалдаж байв. Wagoneer хоёулаа Cherokee загвараас дөрвөн их гэрэл, Limited төрөлд л байсан винил модон хажуугийн гоёлоороо ялгаатай байлаа. Энгийн загвар Cherokee XJ загвараас арай илүү гоёлтой ч хамгийн дээд зэрэглэлийн Limited загвараас бага гоёлтой байв.

"Байнгын бус ажиллагаатай" Command-Trac® эсвэл "байнгын ажиллагаатай" Selec-Trac® 4WD системтэй байв. Command-Trac функц жолоочид машиныг хөдөлж байхад 4WD системд орж эсвэл гарах боломж олгосон чадвартай байв. Энэхүү боловсронгуй Selec-Trac горим байнга ажилладаг бөгөөд хуурай засмал зам дээр ихэнх 4WD системийг ажиллуулахад гардаг зогсох эсвэл "crow hopping" асуудлыг шийдвэрлэдэг тусгай зангилаа холбоостой байв.

1993

JEEP GRAND CHEROKEE (ZJ) ЗАГВАРЫН ТҮҮХ

Jeep® Grand Cherokee (ZJ) 1992 оны 1 сарын 7-нд Детройт хотод болсон Хойд Америкийн Олон улсын автошоун дээрээс гараагаа эхэлсэн. Grand Cherokee олон үйлдвэрлэгч хуулахаар яарсан дизайны ангилал болох дунд гарын, тансаг зэрэглэлийн жийп Wagoneer загварыг халж гарч ирсэн.

Анхны жолоочийн талын дэртэй жийп зөөлөн явдлын шинэ жишгийг тогтоосон. Grand Cherokee маш хурдан олны талархал хүлээж, Motor Trend сэтгүүлийн Оны ачааны машинFour Wheelerсэтгүүлийн Оны Four Wheeler  ,4Wheel & Off-Road сэтгүүлийн 2003 оны 4x4 зэрэг шагналыг хүртсэн.

1993 онд тэнхлэг хоорондын 105.9 инчийн зайтай шинэ Grand Cherokee загвар Cherokee загварыг шинэ түвшинд гаргасан. Шинэ Quadra-Coil™ амортизатор ороомог/олон холбоостой тохиргоотой байсан бөгөөд, 5.2 л V8 хөдөлгүүртэй захиалах боломжтой, зарим загвар Dana 44 хойд тэнхлэгтэй байв.

ZJ гурван төрлийн хувилбартай ирж байв. Base, Laredo, Limited. Гадуураа алтан судалтай анчны ногоон өнгөтэй Limited болох Orvis (1995-97) тусгай загварт багтаж байв. Дотор хэсэг нь хоёр туяатай ногоон өнгөтэй бөгөөд оргилуун дарсны өнгө бүхий суудал Orvis тэмдэг, улаан өнгөтэй хосолж байв.

1994

GRAND WAGONEER ЗАГВАРЫН ТҮҮХ

Jeep® Grand Wagoneer ZJ загвар зөвхөн 1993 онд худалдсан Grand Cherokee загварын ховор хувилбар байв. Энэ нь ZJ хувилбар, түүний дотор V8, үйлдвэрлэхээ болиод удаагүй SJ Grand Wagoneer загварыг санагдуулсан тоноглол бүхий дээд зэрэглэлийн багц байв. бие даасан загвар хэмээн хажуугийн модон гоёлтой гаргаж байв.

1995

JEEP ЗАГВАРЫН ТҮҮХ

Grand Cherokee олон үйлдвэрлэгч хуулахаар яарсан дизайны ангилал болох дунд гарын, тансаг зэрэглэлийн жийп Wagoneer загварыг халж гарч ирсэн.

40 гаруй томоохон шинэчлэл хийсэн 1996 оны Jeep® Grand Cherokee “Оны 4x4”, “Оны дөрвөн дугуйгаар мааждаг тэрэг” шагналыг дахин хүртэв.

1998 оны Jeep Grand Cherokee 5.9L Limited загвар буюу хамгийн хурдан, хамгийн хүчирхэг мөн оны Jeep®  автомашинаар домог үргэлжлэв.

1997

WRANGLER (TJ) ЗАГВАРЫН ТҮҮХ

Үүнийг хөдөө аялах ганц машин гэж үзэж байв. 1997 оны Jeep® Wrangler (TJ) засмал зам дээр гайхамшигтай давхих, off-road зам дээр домог болсон чадвараа гайхуулах онцлогийг санал болгов. Цоо шинэ 1997 оны Jeep Wrangler нэр хүндтэй "Оны 4x4" шагнал авсан юм.

Шинэ Wrangler CJ-7-той маш төстэй хуучны төрхтэй байсан ч механикийн хувьд тэс өөр байв. Тус автомашины эд ангийн бараг 80 хувь нь шинэ дизайнтай байв. Энгийн Wrangler платформоос эхлэн Jeep компанийн инженерүүд Quad MB болон хувирсан тэр үеэс хойш Jeep машиныг хамгийн их шинэчилж сайжруулсан.

TJ загварын хамгий том инженерийн өөрчлөлт нь ердийн шинэ хуудастай пүршийг орлож, засмал замын явдлыг үлэмж сайжруулсан Quadra-Coil™ амортизатор байв. Off-road зам туулах чадварыг газрын гадаргаас машины доод хэсэг хүртэлх зайг нэмэгдүүлж, илүү түрэмгий хэв маяг, арын өнцгөөр сайжруулсан байв. TJ мөн шинэ тасалгаа, жолооч, зорчигчийн аюулгүй байдлын дэртэй байв.

TJ дугуй их гэрэл (дөрвөлжин биш), эвхдэг салхины шил (анх 1940 онд харагдсан), салдаг хаалга, зөөлөн дээвэр эсвэл салгаж авдаг хатуу дээвэр зэрэг Jeep сонгодог функцүүдийг авч үлдэв. Мөн үйлдвэрээс суурилуулсан спорт хөндлөвч байлаа. TJ хөдөлгүүр Cherokee, Grand Cherokee загварт ашигласан 4.0 л AMC Straight-6 хөдөлгүүртэй ижил юм.

TJ Wrangler загвар анх гарснаасаа хойш ихээхэн шуугиан тарьж, хөдөө орон нутгийн замд маш сайн дасан зохицсон автомашин болохоо батлан харуулж, улмаар нэмэлт тоноглол олноор суурилуулах боломжтой болов.

2003 онд Jeep брэнд урьд өмнө байгаагүй хамгийн чадварлаг Wrangler болох Rubicon загварыг танилцуулав. Wrangler Unlimited илүү урт тэнхлэг хоорондын зай, 13 инч илүү ачааны зай, засмал зам дээр илүү ая тухтай зорчих чадвартайгаар 2004 онд нээлтээ хийв.

1999

GRAND CHEROKEE (WJ) ЗАГВАРЫН ТҮҮХ

1999 онд шинэ Grand Cherokee "Бүх үеийн хамгийн чадварлаг Спорт хэрэглээний автомашин" хэмээн гарч ирж, 4x4 ангиллын том шагналыг хүртсэн.

Сайжруулсан WJ загвар тэс өөр дизайнтай бөгөөд илүү сайн явдал, жолоодлоготойгоос гадна хүчирхэг, 4.7 л V8 Quadra-Drive® 4X4 системтэй байлаа. Хэдийгээр төрх нь өмнөх загварын маш олон дизайны онцлогийг агуулсан ч зөвхөн 127 эд ангийг уламжлан авсан байв.

5.7 л HEMI ® V8 хөдөлгүүр, дээд зэрэглэлийн тоноглол нь тансаг зэрэглэлийн автомашин худалдан авагчдын атаархлыг төрүүлж байв.

2002

LIBERTY (KJ) ЗАГВАРЫН ТҮҮХ

Нэр хүндтэй Jeep® Cherokee (XJ) загварыг 2001 онд халж, оронд нь Liberty (KJ) загвар гарч ирэв. Шинэ Liberty загвар дугуй их гэрэл, долоон ховилтой хамрын хаалт зэрэг туршигдсан дизайн өнгө аястай байв. Liberty бие даасан урд амортизатор, дээр үеийн 4.0 л I-6 хөдөлгүүрийг орлосон шинэ 3.7 л V6 хөдөлгүүр зэрэг техникийн зоригтой дэвшлээр дүүрэн байв.

Command-Trac® функцийн дөрвөн дугуйн хөтлөгч систем; Liberty Limited модель байнгын ажиллагаатай Selec-Trac® , 3.73:1 тэнхлэгийг ердийн ангиллаар хүлээн авсан. 2005 оны загварын хувьд Liberty загварыг 2.8 л турбо дизель хөдөлгүүр, 6 хурдны гар хүч дамжуулах эд ангитай санал болгож байв.

2003

WRANGLER RUBICON (TJ) ЗАГВАРЫН ТҮҮХ

Jeep® Rubicon бол түүхэн дэх хамгийн алдартай чадвартай автомашин байлаа. Калифорни муж улс дахь домогт off-road замын нэрээр нэрлэсэн энэ өвөрмөц Wrangler off-road замын үнэнч сонирхогчдод тусгайлан чиглэсэн юм.

Тэрээр товч дарж идэвхжүүлдэг урд, хойд дифференциал (түгжигч), фланец гаралтын гол, 4:1 хүнд арааны Rock-Trac®  брэндийн шилжүүлэх хайрцаг, дөрвөн дугуйн дискэн тоормос, алмазан хавтантай довжооны хамгаалалт, дээрээсээ доош сайжруулсан эд ангиар тоноглогдов.

2004

WRANGLER UNLIMITED (TJ-L) ЗАГВАРЫН ТҮҮХ

2004 онд Jeep® брэнд TJ, Wrangler Unlimited загварын “сунгасан” хувилбарыг гаргасан. Тэнхлэг хоорондын зай нь 10 инч урт, нийт урт нь 15 инч урттай Unlimited илүү том хөл тавих зай, тасалгааны уужим зай, сайжруулсан off-road замын жолоодлого санал болгож байв.

Unlimited цэргийн зориулалттай байсан TJ-L загвараас үл ялиг өөр бөгөөд дунд хэсгээрээ бага зайтай боловч хойд талдаа унжсан 5 инчийн илүү зайтай байв.

Тэнхлэг хоорондын илүү зай нь засмал зам дээр жолоодох ая тух, илүү олон зориулалт, зөв тоноглосон үед 3500 фунт хүртэл ачааг чирэх боломж олгов.

2005 онд Jeep брэнд Rubicon Unlimited гэсэн Unlimited загварын тэнхлэг хоорондын зай, Rubicon загварын off-road замын онцлогийг тусгасан хувилбарыг танилцуулав.

2005

2004 ОНЫ JEEP GRAND CHEROKEE LAREDO

Цоо шинэ Jeep® Grand Cherokee (WK) 2004 онд 2005 оны загвар болж гарсан. Энэхүү өөрчлөгдсөн Grand Cherokee хурд хүч, тансаг зэрэглэл, чимээ багатай, улам их тавь тухтай явдлыг хослуулсан байв.

Jeep брэндийн инженерүүд 2002 оны Liberty загвартай төстэй богино/урт гараас тусдаа урд амортизатор нэмж, засмалын замын ая тухыг сайжруулахаар хичээж ажиллав.

Бүр эхнээс нь хийсэн өөрчлөлт хүчирхэг 5.7 л 330 морины хүчтэй HEMI® V8 хөдөлгүүр зэрэг гурван хөдөлгүүрийн сонголттойгоор үргэлжлэв. Байнгын ажиллагаатай Quadra-Drive II® 4X4 систем урд, хойд гулсалтыг хязгаарласан дифференциал, хүнд араанд ажилладаг төвийн дифференциал түгжээтэй байв.

Цоо шинэ Grand Cherokee (WK) загварыг 2011 онд гаргасан.

2006

COMMANDER (XK) ЗАГВАРЫН ТҮҮХ

2006 оны Commander анхны хөдөөний замын, 7 хүний суудалтай ® Jeep® 4x4 байв.

'05 оны Grand Cherokee (WK) платформд тулгуурласан хайрцаг маягтай Commander WK загвараас үл ялиг урт (2 инч) боловч ардаа илүү суудал гаргасан стадионых шиг суудлын бүтэц, 3 инч өндөр дээвэртэй байв. Commander загварын хайрцаг шиг төрх, босоо салхины шил, дөрвөлжин хажуу тал нь нөгөө загвараасаа эрс ялгаатай болгож байв.

Зөөлрүүлэгч, хүч дамжуулах хэсэг Grand Cherokee загвартай адил байлаа. Ихэнх Jeep 4x4 загварын адил Commander хөдөөний замд зориулсан гэсэн нэрийг уламжлан авав. Trail Rated гэрчилгээ авахын тулд автомашин нь зүтгүүр, хамаарах тэнхлэг, газраас машины тэнхлэг хүртэлх зай, маневрлах чадвар, ус туулах чадвар гэсэн үзүүлэлтүүдэд холбогдох стандартыг хангах ёстой.

2007

JEEP® COMPASS ЗАГВАРЫН ТҮҮХ

Анх 2006 онд Хойд Америкийн олон улсын автошоунд гараагаа тавьсан Jeep® Compass бол Trail Rated® чадварыг нэмж суурилуулж болох эрлийз жийп байв.

Энэ машин цаг агаарын бүх үзэгдэлд ашиглах зориулалт, цахим удирдлагатай 4x4 хоёр системээс сонгох боломжтой, урд дугуйгаар мааждаг. Freedom Drive I™ буюу засмал замд ашиглах байнгын ажиллагаатай систем эсвэл Freedom Drive II ® гэсэн off-road замын хувилбар.

2011 онд Jeep брэнд 70 жилийн ойгоо тэмдэглэн Jeep Compass загварын тусгай хувилбарыг гаргасан. Энэ өвөрмөц автомашиныг содон гадаад өнгө (Хүрэл одон сувд), 70 жилийн ойн тэмдэг, бусад олон гоёотой худалдаж авах боломжтой байв.

 

PATRIOT ЗАГВАРЫН ТҮҮХ

Jeep® Patriot загвар компакт чиргүүлийн даацтай ®  хос зориулалттай жийп юм.

Энэ машин цаг агаарын бүх үзэгдэлд ашиглах зориулалт, ухаалаг удирдлагатай 4x4 хоёр системээс сонгох боломжтой, урд дугуйгаар мааждаг. Freedom Drive I™ буюу засмал замд ашиглах байнгын ажиллагаатай систем эсвэл Freedom Drive II ® гэсэн off-road замын хувилбар.

2011 онд Jeep брэнд 70 жилийн ойгоо тэмдэглэн Jeep Compass загварын тусгай хувилбарыг гаргасан. Энэ өвөрмөц автомашиныг содон гадаад өнгө (Хүрэл одон сувд), 70 жилийн ойн тэмдэг, бусад олон гоёотой худалдаж авах боломжтой байв.

 

JEEP® WRANGLER (JK) ЗАГВАРЫН ТҮҮХ

Wrangler бол ясны Америк, 4x4 эрх чөлөө үнэртүүлсэн автомашин буюу анхны, баатарлаг Willys MB загварыг уламжилсан Jeep® брэндийн орчин үеийн хойч үе байв.

2007 оны Wrangler 4x4 загварын нэрийн хуудас болсон дугуй их гэрэл, домогт 7 ховилтой хамрын хаалт, үл хамаарах тэнхлэг, салгадаг хаалга, ил нугас, эвхдэг салхины шил, шинэлэг, салгадаг, задгай дээвэр бүгд Jeep брэндийн өвийг дээдлэхийн зэрэгцээ чадвар, олон талаар ашиглах шинэ түвшинг уриалан дуудсан.

Амжилт дагуулсан, цоо шинэ их бие, гадаад болон дотор дизайн хөдөлгүүр, аюулгүй байдал/Хамгаалалтын функц, тав тух бүрдүүлсэн онцлогтой анхны Jeep-д тулгуурласан.

Wrangler Jeep нь Trail Rated® тэмдэг бүхий гэрчилгээтэй бөгөөд энэ нь зүтгүүр, газрын гадаргаас машины доод хэсэг хүртэлх зай, маневрлах чадвар, нугас, ус туулах чадвар зэрэг таван чадвараар илэрхийлэгдэх off-road замын янз бүрийн нөхцөлд явах чадварыг нь баталгаажуулдаг. Товчоор хэлбэл Wrangler off-road замын үнэнч сонирхогч, тансаг зэрэглэлийн жийп машины жолооч нарын хүсэл сонирхлыг татах аль алийг нь гомдоохооргүй зориулалттай.

2011 онд Wrangler 4x4 цоо шинэ тасалгаагаар гайхуулж, Sahara загвар илүү тансаг их биеийн өнгөтэй хатуу дээвэртэй байв. Wrangler Unlimited ангилалдаа тэргүүлэгч off-road замын чадвар, өдөр тутмын амар хялбар ажиллагааг хослуулж, таван насанд хүрсэн зорчигчдыг багтаах зай, Wrangler загварт урьд нь санал болгож байснаас илүү том ачааны хэсэгтэй байв.

2011 онд Jeep брэнд 70 жилийн ойгоо тэмдэглэн Jeep Wrangler загварын тусгай хувилбарыг гаргасан. Энэ өвөрмөц автомашиныг содон гадаад өнгө (Хүрэл одон сувд), 70 жилийн ойн тэмдэг, бусад олон гоёотой худалдаж авах боломжтой байв.

2011 оны Jeep Wrangler 70 жилийн ойн хувилбарыг (JK) харуулав.

 

WRANGLER UNLIMITED ЗАГВАРЫН ТҮҮХ

Wrangler бол ясны Америк, 4x4 эрх чөлөө үнэртүүлсэн автомашин буюу анхны, баатарлаг Willys MB загварыг уламжилсан Jeep® брэндийн орчин үеийн хойч үе байв. Цорын ганц, дөрвөн хаалга, задгай дизайнтай JK Wrangler Jeep брэндийн 70 гаруй жилийн түүхэнд off-road замын бат бөх, суудлын машины ая тухыг бүрэн хослуулсан байлаа.

Цоо шинэ их бие, гадаад болон дотор дизайн, хөдөлгүүр, тав тух бүрдүүлсэн онцлогтой амжилт олсон анхны Jeep-д тулгуурласан JK загвар илүү чадавх, сайжруулсан функц, дотоод зай, ая тух, салхи татуулсан зугаа, хүч чадал, түлшний хэмнэлт, Аюулгүй байдал/Хамгаалалтын функцтэй байв.

2011 онд Wrangler 4x4 цоо шинэ тасалгаагаар гайхуулж, Sahara загвар илүү тансаг их биеийн өнгөтэй хатуу дээвэртэй байв. Wrangler Unlimited ангилалдаа тэргүүлэгч off-road замын чадвар, өдөр тутмын амар хялбар ажиллагааг хослуулж, таван насанд хүрсэн зорчигчдыг багтаах зай, Wrangler загварт урьд нь санал болгож байснаас илүү том ачааны хэсэгтэй байв.

2011 онд Jeep брэнд 70 жилийн ойгоо тэмдэглэн Jeep Wrangler/Wrangler Unlimited загварын тусгай хувилбарыг гаргасан. Энэ өвөрмөц автомашиныг содон гадаад өнгө (Хүрэл одон сувд), 70 жилийн ойн тэмдэг, бусад олон гоёотой худалдаж авах боломжтой байв.

2008

LIBERTY (KK) ЗАГВАРЫН ТҮҮХ

2008 онд цоо шинэ, бат бөх, сонгодог Jeep брэндийн дизайнтай Jeep® Liberty (KK) илүү зөөлөн, илүү дугуйрсан Liberty (KJ) загварыг орлов.

Jeep брэндийн инженерүүд Liberty автомашины засмал замын явдлыг сайжруулж, off-road зам туулах чадварыг нэмэгдүүлэхийг эрэлхийлсэн. Үүний үр дүнд цоо шинэ бие даасан урд, таван холбоос бүхий амортизаторын систем, цоо Шинэ Selec-Trac® II байнгын ажиллагаатай 4x4 системийг боловсруулснаар Liberty загварын off-road замын чадварыг нь алдуулахгүйгээр засмал замын явдлыг төгс болгосон.

Дотор талдаа суудлын тав тух, ачааны багтаамж+ , зорчигчийн зай сайжирсан. Liberty загвар жинхэнэ Jeep задгай машины сэтгэгдэл төрүүлсэн Sky Slider дээвэртэй® байлаа.

2011 онд Jeep брэнд 70 жилийн ойгоо тэмдэглэн Jeep Liberty загварын тусгай хувилбарыг гаргасан. Энэ өвөрмөц автомашиныг содон гадаад өнгө (Хүрэл одон сувд), 70 жилийн ойн тэмдэг, бусад олон гоёотой худалдаж авах боломжтой байв.

Нэр хүндтэй Liberty 2012 онд тэтгэвэрт гарч, 2014 оны цоо шинэ Jeep Cherokee-ийн шинэчлэгдсэн хувилбараар солигджээ.

2011

GRAND CHEROKEE (WK-NEW) ЗАГВАРЫН ТҮҮХ

2011 онд цоо шинэ, анхны Grand Cherokee загвараас хойш 4 сая гаруй борлогдсон Jeep® брэнд хийц загварыг сайжруулж, засмал замын явдлыг сайжруулж, off-road замын чадварыг төгс тохируулсан.

Цоо шинэ WK нь засмал зам туулах илүү сайн чадвар, домогт Jeep брэндийн ур хийц, илүү их хэмнэлт, дэлхийн хэмжээний тасалгаа, гоёмсог шинэ гадна дизайн, жинхэнэ Америкийн ур хийц, Аюулгүй байдал&, Хамгаалалт технологийн олон онцлогийг тусгасан.

2011 онд Jeep брэнд 70 жилийн ойгоо тэмдэглэн Jeep Grand Cherokee загварын тусгай хувилбарыг гаргасан. Энэ өвөрмөц автомашиныг содон гадаад өнгө (Хүрэл одон сувд), 70 жилийн ойн тэмдэг, бусад олон гоёотой худалдаж авах боломжтой байв.

Шагнал дуудсан Grand Cherokee 2013 онд шинэ хийц загвараар шинэчлэгдэж, шинэ 3.0 л EcoDiesel хөдөлгүүр+ , найман шатлалт автомат хурдны хайрцагтай болов.

2014

JEEP® CHEROKEE (KL) ЗАГВАРЫН ТҮҮХ

 

Цоо шинэ 2014 оны Jeep® Cherokee загвар Liberty загварыг орлож, дунд гарын сегментийг шинээр тодорхойлохоо амлав. Jeep брэнд өнгөрснөө сэргээж, Cherokee нэрийг ирээдүйтэй автомашинд өгсөн юм. Ирээдүйд чиглэсэн Cherokee дунд зэргийн автомашины дүр төрхийг ангилалдаа шилдэг 4х4 хүчин чадал, шинэ үзэмж, гайхалтай хэмнэлт, түгээмэл бус олон талт байдал, өдөр тутмын хэрэглээнд зориулж сайжруулсан зохиомжоор эрс өөрчилсөн.

Cherokee загвар 2014 онд дөрвөн загварыг танилцуулсан. Sport, Latitude, Limited, Trail Rated®Trailhawk®. Бат бөх Trailhawk нь энэ сегментэд хүчин чадлыг шинэ түвшинд гаргах хэв маяг, тоноглол, хүчин чадлаар тоноглогдсон. Cherokee Trailhawk нь доод элгэвч хамгаалалттай off-road замын амортизатор, чирэх дэгээ, Selec-Terrain®зүтгүүрийн хяналт, арын хайрцаг бүхий Jeep Active Drive Lock, 56: 1 хүнд араагаар мөлхөх харьцаатай Selec-Speed Crawl Control + Түрэмгий хэв маяг, гадаргуугаас хөндийрөх, тэнхлэг хоорондийн өнцгийн ачаар ангилалдаа шилдэг 4x4 жолоодлоготой юм.

Шинэ орчин үеийн, дэвшилтэт, аэродинамик дизайн Jeep брэндийг оновчтой хэлбэр, нэрийн хуудас болсон Jeep брэндийн ДНХ-ээр олон улсад сонирхлыг татаж, дараагийн эрин үе рүү шилжихэд тусалсан. Тус салбарт жишиг тогтоосон Cherokee хамгийн анхны дунд оврын жийп байсан бөгөөд бүх төрөлдөө 9 шатлалт автомат хурдны хайрцаг, цоо шинэ 3.2 л Pentastar®  V6, 2.4 л Tigershark MultiAir®2 хөдөлгүүр нь хэмнэлт, тав тухыг эрс сайжруулсан.

Дотоод тасалгааны онцлог нь өндөр чанартай материалаар гараар сийлсэн хэлбэрийг санал болгосон. Аюулгүй байдал & Хамгаалалтын 70 гаруй онцлог, шинэлэг холболтын функц нь Cherokee загварыг хэрэглэгчдэд ээлтэй дизайн, орчин үеийн дэвшилтэт технологи, тасралтгүй хөгжиж буй өндөр технологийн онцлогийг мэдрүүлдэг.